Sunday, December 30, 2012

goodbye 2012, welcome 2013

нэгэн он айлчилан ирж, нэгэн он улиран одох гэж бна. цагаа харсан чинь энэ оны сүүлчийн өдөр өнөөдөр ажээ. энэ онд би юу хийв ээ? миний хувьд энэ жил товчхондоо ямар өнгөтэй байв аа?
дэндүү их цаг зав, их өөрчлөлт, том сонголтын жил блаа. бүхнийг үгүйсгэж, өөрийн хийх ёстой болгоноос аль болохоор бултаж, голорсон, утсаа салгаад алга болсон, ганцаараа их дэмий тэнсэн, тэгж явахдаа зурагаа л зурж явлаа. өнгөрсөн бүх жилүүдээс өөртөө хамгийн их зав гаргасан жил, тэр цаг заваа хамгийн сайхан, үр дүнтэй өнгөрөөсөн жил блаа. 

нээрээ өөртөө зориулж энэ блогийг хөтөлж эхэлсэн.

их өөрчлөгдлөө бас. араншин, үзэл бодол, дуртай дургүй юмс. таашаал мэдрэмж сонсгол дууны өнгө духны үрчлээ хүртэл. зоригтой татгалзаж, зоригтой шийдэж, зүгээр л азын сугалаа шиг амьдралаас авсан хожсоноо дэнчин тавиад алдаа ихтэй арын хаалгагүй замаар араагаа солин, арай өөрөөр амьдарч үзэхээр шийдлээ.  Тэнэг хүн шүү. Тэгээд ч ханахгүй ирэх он намайг илүү их өөрчлөлт хүлээж бгаа. Хүсэж бгаа зүйл ч их, хувь тавилан хаашаа эргэхийг хэн мэдлээ дээ.
Хүүхнүүдийн хийлгэдэг хөмсөг давхараа, хөхөндөө шахуулдагийг өөрчлөлт гэдэгтэй бүү андуураарай. Зүгээр л хэлбэр шүү дээ. Хэрэггүй. Хэлбэрийг хэн ч xөөрчилж чада. Харин түүн дотор бгаа хүнийг л ... гэдэгт.
Шинэ он чамаас шуналтай ихийг хүсэхгүй ээ. Зүгээр л чи байдгаараа л бж бгаарай би бүгдийг хийнэ. Чамаас би авах юм аа авж, өгөх юм аа ч өгнө өө.
Шинэ он ирлээ дээ. Happy new year. С новым гондом. /ДОХ-оос урьдчилан сэргийлье. Дорноговийн Оюутны Холбооноос... ккк ха хо ху/ 

Wednesday, December 26, 2012

тэнгэр зүсэн нисэхсэн
                                    яг л шувууд шиг
тийшээ тэгээд холоо дулаан орон луу одохсон
                                    усны шувууд шиг

Monday, December 24, 2012

Харанга - Шүүдэр Цэцэг

Харанга - Шүүдэр Цэцэг

зүгээр л сонсоод л бх....

bodliin serial 2018 /hvslent/


Тэр дуу хоолой анхандаа надтай хамт бсан минийх бсан. 

                Хана тоосго орц шат хонгил анги самбар сургуулийн балиар жорлон ... бүдрэгсээр . авир араншин захирах зандран сурган заах . арчигдсаар .
Хэн болохоо хүнээр, номоор заалгасаар
Хэн бсанаа ч мартсан
Орхисон

           Үе үе цөхрөлтэйгөөр надтай шивнэлддэг бсан. Сонсоогүй /сонсогдож бгаагаа тоогоогүй/
Тэр гомдоод нэгэн аниргүй шөнө сарны дор уйлан бж амиа хорлох гэж бгаагаа хэлсэн.
Надд хамаагүй гэсэн ч надад буруутай юм шиг бодол төрж намайг шаналгах болсон. Энэ шанлалыг хэнч ойлгохгүй учираас би ганцаардаж эхэлсэн. Амиа хорлогчыг аварахын тулд хэдэн өдөр шөнөөр харандаа барин цаас эрээчсэн.  Тэгээд тэр хааяадаа ирж харанхуй шөнөөр над дээр ирэдг болсон. Тэгж явсаар нэг хүн гарч ирж, түүний тухай тэр надад өдөр шөнөгүй ярьж өгдөг ажилтай болсон. Тэгээд намайг дурлуулчихсан тэгэхэд тэр надад маш их баярлаж миний төлөө бүхнийг хийж... нэг мэдэхнээ би өөрийнхөө хүчээр биш түүний хүчээр гайхамшигийг бүтээж бгаа мэт, аз жаргалтай бгаагаа мэдэрч, түүнтэй нууцаар уулзахаа больж гэгээн өдөр гэрэлт нарнаар хүслийн үйлээ үйлддэг болсон. 
          Түүнийг бас хүлээн зөвшөөрч түүнтэй ярилцдаг болсон тэр ч бүдэгхэн үл ойлгогдом  шивнэлдэхээ больж, бид 2 үе үе ярилцдаг болсон. Заримдаа намайг хөгжим сонсохлоор дагаад аялана, бүүр бүжиглэдэг болсон. Тэр үнэхээр гоё бүжиглэдэг намйаг цэнгүүлж баясгаж чаддаг. Гэвч завгүй ч юм у, боломжгүй үед тоохгүй удвал тэр муухай орилж хашигчдаг. Би ч гэсэн түүнтэй уулзахгүй удвал, боломж тохиож өгөхгүй түүнийг маш их хүсэлж дотроо давчиддаг, зовдог болсон. 
           Би түүнийг үнэхээр их ойлгож өрөвддөг ямар азгүй хүний үр вэ гэж. Түүнд надаас өөр уулзах хүн ганц ч бгаагүй бхгүй, цаашдаа бхгүй. Намайг үхээд өгвөл тэр бас туйлын ихээр гашуудан ямар ч өчиггүйгээр амиа хорлоно. Түүнд би л бгаа. Тэр надтай дандаа цуг байдаг хэрнээ би түүнтэй дандаа цуг байдаггүй. Түүнтэй дандаа биш ч ихэнхдээ хамт бхын тулд хүн шиг ажил хийж гэр бүлтэй болж ээжийгээ эмээ болох хүслийг нь умартан аль болох ганцаараа бж аль болох нь түүнийг баясгаж аль л удаанаар энэ бяцхан өрөөнийхөө мухарт бүгэж бна. Ажилгүй анхиагүй арчаагүй ядаж наад үсээ засуулаач гэж хөөрхий ээж минь байн байн үглэнэ...
        
             Энэ бол миний доторх бяцхан ааштай ялдамхан хонгор хайрт охин минь юм. Тэр маш хүчирхэг тэр хэн ч болж чадна юунд ч хувилж чадна. Тэр намайг газраас хөндийрүүлж, тэр намайг уйлуулж тэр намайг бүүр зүрхнээс минь инээлгэж тэр миний амьсгалын систем зүрхны цохилтыг мниь удирдаж, ямар ч хүйтэнд намайг халууцуулж бас мөсөн хонгилд ганцааранг минь хорчихож чадна. Гэхдээ тэр энэ бүхнийг миний төлөө хийж, би түүнэээс үүнийг хийхийг гуйдаг хүсдэг.  
              Заримдаа тэр тэнгэр эрхисийн од дамжаад тоглоом наадам хөөгөөд алга болчихно. Тэр чинь жаахаан хүүхэд шүү дээ. Тэгээд хүрээд ирэхээр нь би хөмсөг зангидаастай ч дотроо бяцхан гоморхол бөөн аз жаргалтай эцэг эхийн дүрд орж тэрээр бас бяцхан айдас гэмшилтэй хана түшээд зогсоо харагдана.тэгээл хайрандаа дийлдээд цаа чинь миний толгой дээр гаран эрхлэлдэн тэврэлдэн шөнжингөө юм болж нойрондоо дийлдээд унтаад өгнө. Өглөө нь сэрэхэд, өглөө нь ч гэж дээ маргааш өдөр дунд сэрнэ. Тэгээд хөшгөө яран өдрийн дулаахан нарны гэрэлд өрөөндөхөө харахад Нэгэн сайхан зураг намайг угтахад энэ миний амьдрал гэж хэлдэг.  


/үүнийг зөвхөн би өөрөө л ойлгоно. гоё.... магадгүй энэ бол зарим хүмүүсийнхээр солиоролын анхны шинж тэмдэг бх. нээрээ намайг 10 жилд бхад номын цагаан солио гэдэг бсийм бна. мартах шахаж/

Sunday, December 23, 2012

bodliin serial 2017


зүс нүүр танилцаад зөндөөн жил болсон ч миний хувьд хэн ч биш хэрэггүй хүмүүс бх юм аа. уучлаарай таныг хэрэггүй гээд хэлчилээ хэрэгтэй л дээ та өөр хэн нэгэнд, үгүй э нэгэнд мэгэнд гэж мэгээд таныг арай доош нь хийчлээ 2 3 4 5 ... гээд хичнээн олон хүнд та хэрэг болж болохыг би таашгүй. 
/таныг гэдэгт тэр нэг ганц нэг хүнд хэлийжаан шүү. тэр болбоос бичиг үсэг тайлагдсан ч бичсний минь ойлгох чадалгүй бор тархи нь баарны гэрэлд коолор ортлоо шаруулчихсан ганнам истийльтэй ганган амитан бгаа/
Таны хувьд би хэн нэгэн бж магадгүй ч миний хувд та хэн ч биш. Уучилраарай, гээд хэлчий энэ үг бол зүгээр л хүн чанарын балгаснаас бүтэн үлдсэн тоосго. Үнэндээ чиний уучилах уурлах чинь хамаа*** ш дээ. Таны хэн нэгэн болж хэлбэрт баригдаж байж чадахгүй нь.
Мөхөс би бээр таны хувьд ХЭН бх нь миний мэдлээс хальсан хэрэг, /шүтэнэ үү шүлсээрээ нулмина уу таны дур гагцхүү үсчүүлсэн шүлс чинь хацар норгоод бхгүй бол би тоохгүй. Би бодь хүн/ миний хувьд та ХЭН бэ гэдэг нь л миний фриендс менежментийн асуудал. Энэ менежментийг хийхдээ мань хүн чинь цөөн тооны оновчтой эерэг сонголтыг эрхэмлэх ба ямарваа сөрөг утга /дайсан хийгээд дайсагнагч этгээд/ -аас зайлс хийх бөгөөд зайлшгүй тохиолдолд заамдалцаад авахаас буцахгүй системийн гажигтай. Энэ системийн гажигыг уур гэх бөгөөд үүнийг номкруулахын тулд хэлкээстэй модон шааригнуудыг гартаа хийн эргүүлж өгдөг болно.
Мөнхүү цөөн тооны оновчтой сонголтын процесс нь харьцангуй урт хугацаанд хийгдэх ба харьцангуй тогтмол байдаг. Энэхүү сонголтын хийхдээ эдийн засаг, эрх мэдэл, эртний явдал, эв санаа, эерэг хандлага хэмээх гол гол хүчин зүйлс дээр үндэслэн хийгдэх бөгөөд эхний 2 хүчин зүйлс нь дараагийн хүчин зүйлсүүдтэйгээ урвуу хамааралтай болох нь ажиглалтын явцад болон математик аргаар батлагдсаан. Өөрөөр хэлбэл зузаан түрүйвч, захирангуй дуутай хүмүүстэй эв түншин муутайн дээр инээж харьцана гэдэг үнэхээр хэцүү ийм бхад эерэг хандлага гэж яриад ч яахав.
Мөн бусад судлаачдын олонтаа ашигладаг царай харалтын k, гавал толгойн h коеффициентүүдыг миний судалгаанд хэрэггүй тул авч хаясанаараа миний судалгаа нь онцлог юм аа.


ene bichsenee bi uuruu felton gj todorhoilood bgaa shuu. shog.

Sunday, November 18, 2012

энэ бол би биш миний дүр
чи зөвхөн өнгөн хэсэгийг нь л харж байна.
өөрийгөө өөрчлөх бодол                                өөрчлөгдөнө
энэ хамаагүй амьдралын хэв маяг
үзэл бодол өөрчлөгдөх нь хангалтгүй
араншин араншин өөрчлөгдөх.
тийм би өөрчлөгдсөн
чиний танихгүй хүн чинь
танихгүй хүнтэйгээ хүн мэндэлдэггүй биз дээ.

дурласчихмаар олон бүсгүйчүүдийн хажуугаар
дуугүй өнгөрөх 


би оюунлаг байхыг хүсдэг.

би од ширтээд хэвтэж байхдаа орчлонгийн уудмыг бахдан орон зайд нүд минь тэнэхдээ оюун  санаа огторгуйд дүүлэн 

өчүүхэн ертөнцийнхөө гуниг баярт автаж хамраасаа цаашхийг харахгүй харалган байхыг хүсэхгүй 

ширэлдсэн бодлынхоо зангилааг ширхэг бүрчилэн тэмтрэхдээ би нүдээ аньдаг

учир явдлын учирыг нь олох гэхээсээ илүү уураг тархиныхаа учирыг олчихдог бол унаж тусалгүй энэ амьдрал хөлөө олчноо би. хазгар доглон ч гэлээ хазгай гишгэхгүй юм сан энэ амьдралдаа. хүслээр ямар болох биш хэрэв халтирч унаваас хүний гар харалгүй хэцүү байлаа ч өөрөө л босно.

би оюунлаг байхыг хүсдэг. 
бяцхан зүйл хав дарж худаг дотор амьдармааргүй байна. 
хүмүүстэй уулзаж хүүрнэлдэж хүсэл сэтгэлий нь сонсмоор байна.
хорвоотой танилцаж дэвэн дэлхийгээр аялмаар байна.
бас хэнтэй ч уулзалгүй
хадан агуй гэж харанхуй өрөөгөө төсөөлөн хэдэн жил тэндээ байх
баавгай шиг ичээндээ
ичээний хүн
би оюунлаг байхыг хүсэж байна. оюун бодол минь.



өөрийхөө элэгдэж байгааг мартаад цаг хугацааг элээн суух жаргал. хамтдаа жаргах жаргал жинхэнэ жаргал.
 нэг л мэдэхэд шөнө болж нэг л мэдхэд нар дээр хөөрчихсөн бх.
маш хурдтай.

би

маш хурдтай үхэж байна.
нэг л мэдхэд...
гэрлийн хурдаар
үхэл рүүгээ гэрлийн хурдаар татагдасан
амьдрал л
жинхэнэ амьдрал

Sunday, November 11, 2012

бодол /сериал 2016/



учиргүй царайлаг гээд байгаа хүүхнүүд аягуу эвгүү харахдах юм аа. миний нүдэнд, ялангуяа солонгос эсвэл барби стилтэй нь том нүд уруул ам нь ч гэж нэг л онцгүй сэтгэгдэл төрмөөр харь гаригийн ч юм шиг хүн биш гэмээр. гэхдээ хүнээс дээр бурхан лугаа гэдэг шиг биш харин ч хүнээс дор тийм нэгэн амид биет мэт. далайн ёроолын ч юм уу, эсүүл харь гаригийн... ямар ч байсан муухай. ихэнх хүмүүс тэднийг биширч, хүүүхнүүд нь атаархдаг бололтой. өндөр өсгий ултай содон гуталуудад бүр унаж үхдэг биш бгаа юм.
надад бол их хөгийн тэнэг материаллаг юманд хэт шүтсэн /эдийн шуналтай/ өчүүхэн хүүхэлдэйнүүд санагдах юм.
хоёрхон хөлөнд хичнээн гутал чихэх гэсэн юм бүү мэд, би фейшн ойлгодоггүй бх өө. би бол 3 аас илүү хос гутал өмсч үзээгүй тэгээд заримыг нь олон жил чирлээ дээ.


гутал сайт гуравын урд гэж эд өөрсдийнхөө зиндааг /зиндаа гэдэг н үнэндээ их инээдтэй/ тодорхойлчино оо. бид чинь ямар нэг сайн муу гээд тогтоочихсон амьдралын стандарт загвар луу бүрдээрээ нэгийн цуваанд жагсаж байгаа биш. хүн бүрийн хувьд тэр сайхан амьдрал хэмээх загвар өөр өөр, гэтэл мөрөөдөл болсон тэр загвар нь ихэнхдээ хэдхэн төрлийн ойролцоо хиймэл загвар байх юм. хамгийн эмгэнэлтэй нь тэр загваруудыг хиймлээр бүтээж сурталчилан хүмүүсийг тийшээ утгагүй зүтгүүлж мөнгө олдог хүмүүс байх юм. энэ нь мэргэжил шинжлэх ухаан болтлоо хөгжсөнийг маркетинг гэнэ. 

 өрөвдөлтэй шүү утгагүй амьдралынхаа утга учирыг брэндүүдээр дүүрсэн рекламны сэтгүүл дээрээс олох. энэ өрөвдөлтэй байдлаа мэдэхгүй тэр брэнд тавлаг байдалдаа хүрч байж бяцхан санаа нь амрана. гэвч удалгүй ахиал өөрийг хүсэж эхлэнэ. гэхдээ яг юу хүсээд байгаагаа мэдэхгүй мэргэжилтэнүүд түүнийг нь бүтээж өгнө. энэ үйл ажиллагаанд гэрэл зурагчин одууд, улс төрч, урлагийнхан, бизнесменүүд гээд олон хүмүүс оролцоно эднийг зохицуулахад нөгөө маркетинг нь хэрэг болно. бүгд бяцхан бяцхан хорхой мэт шимэгчилнэ. бөөнөөрөө тэнэглэлийн зүг хошуурна. энэ хошуурлын тэргүүн магнайд байгчид нь "мода"-ны "мода"-ны хүүхнүүд баячууд, ядуучууд.
гутал сайт гуравын урд гэж монголчууд эрт дээр үеэсээ ямар сайн "мода" -ны мэдрэмжтэй байсан хэрэг вэ? энэ сайхан мэдрэмж үнэндээ хүмүүсийг 3-ын урд биш 3-ийн хойно аваачих юм даа.

Tuesday, October 16, 2012

өнгөрсөн бүхэн зүүд юм шиг
өнгөрөн одох гэж бгаа бүхэн зүүдлэгдэх ч юм шиг
өнгөрч байгаа хоромууд зүүдлэгдээд ч байгаа юм шиг
зүүд тэгээд 
үзэгдэл үймээн үйл явдал 
үелзэх зэрэглээ.

-зүүд, зүүд тэгээд юу юм бэ?
-амьдралын нэгэн хэсэг.
-амьдрал?
-зүүдний үргэлжлэл

амьдралын бүх зүйл утгагүй 
утгатай ганц зүйл нь утгайгүй гэдгийг ухамсарласан 
ухамсар 
уугаагүй байж согтож 
согтоогүй байж солиорох
солиороогүй байж дэмийрэх
дэмийрээгүй байж толгой эргэх
толгой эргээгүй байж дотор муухайрах
дотор муухайраагүй байж шартах
шартаагүй байж уух
уугаагүй байж согтох.



-өнгөрсөн өнгөрчихсөн өнгөрцийшдээ.
-юу, юу гэнэ?
-үхцэн.              
                                                   ....

Tuesday, October 9, 2012

амьдрал сарнайн өнгөтэй. ягаан уруулын чинь амтанд янаг дурлал минь асна. яах аргагүй амьдрал ягаан ягаан өнгөтэй. ..... ...гэж дуулжээ.

 

ногоорсон амьдрал минь хэзээ нэг ягаарахын бол оо, 

нодлин жилийн өдийд ямархан өнгөтэй байлаа даа,

.............................нэг л мэдхэд шарлачих вий дээ, ............

намрын олон өнгөнөөс
намайг дүрслэх өнгө алга,
нимгэхэн намтрын минь
нээгдээгүй хуудсуудыг сөхвөөс,
нэг хэсэгтээ л улаан
нилэнхүйдээ цагаан байгаа.
нэмж нэг ч цэг хатгаагүй
нөгөө л хэвээрээ цагаанаараа.

амьдралын олон өнгө,
өлөн хир өнөө ч араас минь дагсаар байхад.
өчигдөрийнхөөрөө л хэвээр цагаахан байхад
өчнөөн садаа.

садаатай гээд ч яахав дээ.
садаа ихтэй энэ хорвоод
садам хуссейн хүртэл садаа.
сайхан зүйлс сая саяаараа дэлгэрч,
сарнай цэцэг өнгө өнгөөрөө ургадаг хойно
санаа сэтгэлээ сэвсгэр цагаан байлгана гэж,
санахгүйгээр бүгдийг мартаад.
салахгүй дээ гэж хүүхэд наснаасаа зүүгдэн,
саваагүйтэн савангийн хөөс салхинд үлээж зогсох,
савлууран дээр хааяа очиж суух нь
сэтгэлийн гүн дэх өнгийг минь
сэвхны цаанаас тодруулдаг юм.

дэрлэж унтдаг дэвтрийн минь
дэрвэгэр цагаан цаас
дандаа цагаанаар намайг угтаж
дарвуулт завь шиг тэгээд
далай тэнгисээр аялуулдаг.
дурангаа сунгасан далайчин
доглон хөлтэй дээрэмчин
дүрсгүй ногоон тоть
давалгаа дамжин хөвөх
дарсны шилтэй захидал гээд
дэлгээтэй цагаан талд
дэгдэж амилах ертөнц
дэргэдүүр өнгөрөгч нэгэнд
дөрвөлжин хоосон цаас
дахиад минийхээр харахын бол
дүүрэн цагаан өнгө
дүүрэн цагаан өнгө

 цагаан өнгө тэхээр хоосон биш
цааш нь өнгийн харвал
цэлгэр ногоон тал
цэлмэг хөх тэнгэр байгаа.


ганц дуунаас болоод бараг шүлэг биччихлээ. хүмүүс ойлгох болуу? Эдитын дууг Mireille Mathieu гэж сайхан дуулжээ. La Vie En Rose...

Monday, October 1, 2012

september сард юу ч бичиж чадсангүй. гүнбишрэлт маань гүнмансуурагч болоод. уулзалдсаны баяр гээл. гэртээ бсан бжийж зун хөдөө явсан гээл худлаа бултаж явсан баагийнуудтайгаа байн байн тааралдаал, бас дуртай дагаж гүүгээл. хайран нэг сар хармааны цоорхойгоос алга болчихлоо. гудамжинд л гээчихсэн бх. 

одоо номондоо орий доо 10-р сараас...

Monday, August 27, 2012

bs_remember

би тийм муу хүн биш ээ. худлаа ярьж чадахгүйм. хулгай хийж бас чадахгүй. чаддаг байлаа ч хийхгүй. 
би тийм сайн хүн ч бас биш. мундаг сүрхий чадаад бх юмгүй, мөнгө цаас муутай. мөрөөрөө зайлуул. 
гэхдээ л өөрийн гэсэн өнгөөр өөрийн гэсэн ертөнцөө өөрийнхөө гараар зурж яваа... 

олон юм хүсэхгүй ээ зүгээрл ойлгочоорой

орой болохоор очиж орж гарч гүйлдээгүй

зүгээр л нэг энгийн хүн. зүрхтэй тархитай 
,
зүүтэй хадаастай орчлонд
зүдэрч бүдэрч бүрхэж цэлмэж явна.
заримдаа л чамайг бодож санаа алддаг болж
за яахав дээ ... гэж заяандаа эвлэрэх
"заримдаа л" болсон өдрүүдийг үзэн ядаж
зөндөө их хайрласан өдрүүд
залхатлаа чамайг л боддог байсанаа санан дурсах
гунигийн хундагандах жаргалын дарсыг минь үлдээгээч

тэгээд дүүлэн нис тэнгэртээ.
тэндээс би үзэгдэхгүй юм шиг амьдарна.
эндээс би үзэхийн мөрөөсөл, харахын хүслэн болж
амьдарьяа.
гуйяа чамаас.

хол байгаа хүн улам холдох вий гэхээс
уйлмаар болох юм.
ойр байгаа хүн улам ойртох вий гэхээс
уур ч хүрэх шиг
уурлах уйлах хоёрын хооронд
учираа олохгүй юм аа би чинь
хүлээж үзсэн мартах гэж ч үзсэн
хайрлаж үзсэн хаяж ч үзсэн гэдэг шиг
хариу нь тэгээд гараагүй.
хөлдүү юм шиг хэсэгтээ л явсан.
хүлээгээд ч байгаа юм шиг
юунд?
мартаж ёстойм гэж үү
яагаад?

/хуучин дэвтэрээсээ /ганцхан хүнд//
               цэнхэр  сарнайхан минь

Thursday, August 23, 2012

Чшшш, чимээгүй

         чив чимээгүй хэсэг хугацаанд амьдармаар байна. хэнтэй ч уулзахгүй, хэнийг ч санахгүй. хов хоосон болтлоо. гадагшаа гарахгүй гэртээ байсан ч зурагтаа ч асаахгүй нам гүм, ертөнцөөс тасарсан нэгэн ертөнц болтлоо. зурагаа л зурах. нэг хэсэгтээ...          намар болж навчис хөглөртөл нэг л тийм аниргүй оршихуй намайг эзэмдтэл. хэнтэй ч уулзмааргүй бна хэсэгтээ л хувиа хичээчихье. уучилаарай.        

 утсаа угаасаа хаяаад хэдэн сар болсон. нулимсгүй уйлах сэтгэлийнхээ нугалаа бүрийг намайг татах тамхины утаа болон замхартал, зангирсан бодол зусэгдсэн зүрхээ тайтгартал. сэтгэлийн байгальд сэлэм жад шиг тогтсон сарьдаг шовх уулсыг сая сая жилийн уртад алсран тэнийсэн саруул тал шиг болтол.     
 


 тэр саруул талд тэгээд зүгээр л хэвтээд зүйрмэглээд сэрэхэд одод түгсэн байхыг, тэр оддыг шөнөжин ширтээд ширхэг бүрт нь сэтгэлээ шивнэмээр.


тэгээл болоо төсөөллийн өрөөндөө түгжигдээд таазы нь нэвт ширтээд намайг дуудах одод тэнд байгаа гэдэгт итгэнэ. цонхны цаадхи цочирдом амьдралаас түр хол тэнгэр өөд таазаа ширтэе.

       чив чимээгүй хэсэг хугацаанд амьдармаар байна.

Monday, August 20, 2012

бодлын сериал 2015

Бодлын сериал 20хх -гээ саяхан уншиж байтал араас нь ингэж бодов.          

 Ганцаардал, ганцаардмал гэх үгүүд нь их өрөвдөлтэй сонсогдоод байх шиг санагддаг юм. Тэглээ гээд энэ үгийн цаана агуулж байгаа утга нь тийм ч өрөвдөлтэй биш байж болно.
харин ч бадрангуй дайчин цогтой тэмцэгч, уран бүтээлч ... гэх зэрэг үгүүдийн давхар утга нь юм шиг.  /өөр нийтлэлийн төгсгөл энэ нийтлэлийн эхлэл /оршил/ ч болох гэж, тэхээр зөвхөн энийг бичээд төгсөхийн тулд энүүний эхлэлээр төгсгөлий нь хийнэ ээ./

                             ...би тэгж ойлгодог. Бусдын ойлголтыг мэдэхгүй, мэдмээргүй ч юм их байхын. пизда гэдэг үгийн утгыг мэдмээргүй байгаатай адил. Хийсвэр сэдвүүдээрх ойлголт минь бүр хачин этгээд. Би түүнийг үгээр илэрхийлж асуултандаа хариу олох гэж цөхдөггүй. Бүрхэг хэвээр нь үлдээж, бүүр заримдаа мартах дуртай.

/Хайч хутга барин хамаагүй түүнд хүрэхээс болгоомжилно, хар аяндаа өөрсдөө хэлбэрээ олоод, хэлэх гэснээ ойлгуулаад байдийн. цаг нь болохоор. амьдрал гэж.  түүнийг эй би си дараалласан толь бичигээс хайгаад нэмэргүй, амаа ангайгаад байгаад байвал бүүр тэнэг зүгээр л "амьдар".  хорт хавдар тусаад хэдхэн хоног үлдсэн ч амьдар эцсийн мөч хүртэл. амьдрал бол тэмцэл юм гэж хэлсэн байдаг. харин би тэнцвэр тэсвэр тэнэг гэдгээ улам бүр ухаарахыг амьдрал гэнэ гэж өөртөө энэ мөчид хэллээ. хамгийн гоё нь ухаарсан бас ухаараагүй амьдрал. ухаарлын 7 хоног гэдэг шиг. оюутан байхдаа би хичээлээ дандаа хойш нь тавьж сүүлийн 7 хоног л унчихгүй гэсэндээ нэг юм хийхээр "хожимдсон ухаарал" гэж нэр авчихдаг байлаа. тэгээд одоо хүртэл төгсөөгүй байгаа ч "оюутан байхдаа" гээд биччилээ мэд кү. бусад маань төгсцөн болохоор тэр байх. эхлээд зурагнаас болоод хичээлээ сайн хийж чадахгүй бна даа гэж /хичээлээ хаячихдаг/ боддог байснаа дараа нь хичээлээс болоод зурагаа сайн зурж чадахгүй бна гэж боддог болсон. тэгээд хаядаг ч юм уу гэсэн чинь 500, 70 нтр гээл мөнгө өгөөд бхын бн ш д. за тэр яахав /
хийсвэр сэдэв ярьж байлаа. хийсвэр сэдвийн тухай.
       
  Мэдэмхийрч шүлгээр ч юм уу, шинжлэх ухааны нэр томьёогоо илэрхийлбэл утгагүй ч юм шиг.  дурласан сэтгэлээ дэвтэр дүүрэн бичлээ ч хэн түүнийг яаж ойлгох вэ? Утгагүй хэрэг. утгагүй хэрэг гэж уйлж унжитлаа дурласан хүн нь ч ойлгоогүй хүний үг биш.  Харамсалтай нь шүдэнз гэдгийг хүн бүр нэг утгаар ойлгодог хэрнээ "би чамд хайртай" гэдгийг бүгд өөр өөр утгаар ойлгохын. Түүнд ойлгуулах гэж биш зүгээр л оргилуун дарс шиг олгойдсон үгээ өөртөө бичихээр хэн ч ойлгохгүй надаас өөр. / гоё болж гэж хэлсэнийг нь ойлгосон гэж боддоггүй/ Зарим нэг нь зугаагаа гаргаж зоогийн газар бичсэнийг нь уншин зорилгодоо хүрэх гэж зүв зүгээр байгаа хүүхэн рүү завхайн нүдээр харна. мэсэжны шүлэг байна уу гээд миний дэвтрыг аваад мартагнуулах гэсэн нь бүүр тэнэг. 
            за тэгээд ойлголтын зөрүүгээс олон хүмүүстэй харьцах нь төвөгтэй байдаг хэрнээ тэр зөрүү ойлголтоо зөвөөр гэх үү бусдынхаар гэхүү засах нь бүүр төвөгтэй. Энийг шар хадныхан сайн хийх байх. Сахилгагүйтвэл саатуулагчид нь ирээл сонин ардаа уяатай цамц өмсүүлчинэ. Энэ цамц хэцүү байна ахиж хэзээ ч ингүүлмээргүй байна гэвэл ардаа байгаа далавчаа авхуулахаас өөр аргагүй. Тэгээл би тахир дутуу, тахиа шиг амитан болох байх. тахиаг ямар шувуу гэдийн бэ? нисч чадахгүйн дээр нийтээрээ зоогийн газрын ширээн дээр залрахаар замаа заалгуулчихсан. Өмхий муу хэрээ хүтрэл өндөр модонд үүрээ засаж өвлийн шөнөөр хөлдөж өглөө цасанд зоогдон өөрийнхөөрөө үхсэн байдаг. өөрийнхөөрөө үхэх.
           өөрийнхөөрөө үхсэн гэж Эрнэст Хэмингве -г хэн нэгэн надад хэлжийсан санагджийна. Хэмингүэ яагаад тэгсийн бол гэж үе үе боддийн гэхдээ хариултыг нь хайдаггүй. яг л миний зарим ойлголтууд шиг. Хэмингуэгийн төгсөлийн тухай илүү дэлгэрэнгүйг яг одоо ч би мэдчихэж чадна. гэхдээ би ойлгохгүй. бас миний бичсэнийг хэнч унших чадна гэхдээ л ойлгохгүй. /над шиг/ тиймээс би яардаггүй эрт ухаажих гэж. хэмингуэгийн төгсгөл дандаа бодогдоно гэвч мэдэхийг хүсэхгүй. Мэдмээргүй юм ч их байхын. бусдын ойлголтыг мэдэхгүй. би тэгж ойлгодог...

Monday, August 13, 2012












сайхан сэтгэлийг хэн ч яагаад тоохгүй, анзаарахгүй бгаам бэ ?
 яагаад? энэ чинь ямар цаг үе юм бэ?


bodol /serial 2013/





















сайхан сэтгэлийг хэн ч яагаад тоохгүй, анзаарахгүй бгаам бэ ? яагаад? энэ чинь ямар цаг үе юм бэ?

/цөхрөлтэйгээр, хариулт нэхсэн гомдонгуй аясаар бурханаас ч юм уу хэн нэгнээс.../









байдаг бүх мөнгөөрөө тэгээд хувцас авах ёстой муу? үгүй ээ нохойн арьс нөмөрсөн ч яадийн. Хөөөрхииий муу нохой.

 /бурхан ч юм уу хэн нэгэн нь дүлий дүмбэ оргисон учираас өөртэйгөө ярьж байна. /      

 тэгсэнээ

нохойнд уруулах шахаж байсан ч нохойнуудад хайртай сэтгэлээ гээгээгүй,
хүнд уруулах шахаж байгаагүй ч хүмүүсийг хайрлах сэтгэлээ гээсэн тэр газраа тээнгэлзэн зогслоо. ой дурсамжуудын минь олон орц хонгилуудын нэгэнд оройжин гаслах өнчин гөлөг мартагдалгүй махан тархинд минь машид том ангал үүсгэн байршижээ. тэр ангал хүн араатан хоёрыг хоёр тийш нь харин заримдаа холж хутгаж ч явлаа.
     хольж хутгаж явсан цагтаа
хүн шиг араатанг ч үзлээ
араатан шиг хүнийг ч харчихлаа.
хурдан буу хүчит унаанд эрдэн
ханиаж инээж явахад нь
холын анир аван
хөөрхий үрсээсээ холдуулах гэж
хар хурдаараа хөндлөн зугтах
хүн зүрхтэй араатан байхад
хар тэргэндээ чихээд ч багтахгүй
хүнд зовлогоороо
арьсан бүрээст тухлаг сандалд
алцайн суух дуртай
араатнаас ч дор араатан
хүзүүн дээрээ толгой залгуулан
хүмүүсийн дунд явж байхын.


 өмхий хүмүүсийн талаар өмхий юм бичиж болохгүй юм. үг үсэг эвлэхгүй нь ингээл зогсоё.

billy joel -honesty gdg duugaar l uuriiguu emchiliya da. uurtuu zoriulj noorgolson yumaa neeheer shiidlee.
araas n Bryan adamsiin please for give me, heaven, /everything i do/ i do it for you, Journey- Faithfully, Richard Marx- right here waiting geh met duunuud yvlaa. 89 hugjumuur l ene nam gum aimshgiin shuniig tuulahguim bol....

-ж-Ж-ж-

лаг лаг лаг   лаг юм өө
                     ямарр лаг юм бээ
лагий чинь мэдлээ

аймаар лаг хүмсүүдийг 
                                        гэнэт
               аймаар их өрөвдчлөө
лаг байх гэж хэрэндээ л их хичээх юм.
хөөрхий жоохон ч гэсэн магтаж
худлаа ч гэсэн инээмсэглэх юм сан
даан ч чадахгүй нь уучилаарай 
                      
                      би шар шүдтэй
                                                шаав
                                                шар.

Saturday, August 11, 2012

бооол мэт сонголт үгүй

хүнд рокийн хөгжим хэмнэлээр хөгийн муу гараа нүднэ балбана.
хуурамчийн энэ ертөнцөд ... үхэхгүй юм шиг

үхэхгүй юм шиг бодол намайг зовоооно.
үүрд энэ ертөнцөд хадагдах
хагацаж чадахгүй нисч чадахгүй
хэзээний ч юм бэ хийсэн нүгэлийнхээ төлөөсийг төлсөөр өт хорхой мэт үнэ цэнэгүй амьдралаар өчнөөн урт замнах вэ? 
              ... ахиал... 
                                                      ирчлээ ...
явах. Яваад тэнд хүрэх нь ... буцаал энд хүрээд ирнэ.
үл үзэгдэх хүчирхэг гар өөрөөс минь ял ч асуулгүйгээр энд шидчихнэ.
ахиал хэдэн жил. Амар зүгээр байя гээд өөрийгөө дүүжлчихвэл нэмээд аягүй бол хэдэн мянган жилийн ял авна.  Юу ч хийгээд нэмэргүй. Хүлцэнгүй наминчлан боол мэт амьдрахаас сонголт үгүй. Үүрдийн боол би үүнтэй тэмцэлдэж үхэх гэж маргааш сэрэхээсээ өмнө нэг хаан болох гэж зүтгээд ч ямар ч утгагүй. Хуурамч зэрэглээ. Хутга мэс шиг ирлэгдсэн олон боолууд хаан болж тоглох гэж хувь заяаны хэрцгий тэмцэл өдүүлэх зуур хар амиа хичээн харанхуй нүх рүү хэрчигдсэн зүрхээ дааж ядан би мөлхөнө.


хуурамчийн энэ хорвоо хундага дарс нь хүртэл хуурамч 
худлаа гэвэл маргааш нь шартаж үхэх гэдэг
хамаг бүхэн мансууран цэнгэлдэх 
хорын архинд живсэн толгой минь ганцхан миний солиорлоор дүүрж 
хамтдаа уусан архины найз живсэн солиорлын минь жингүйдсэн ертөнцийг нураан надад агсам тавина.

хагацал үгүй болсон цагт үхэл гэж үгүй болно.Үхэл гээчийг үгүйсгэж чадсан цагтаа хуурамчийн энэ хорвоог дийлсэн юм шиг бардам төгсгөж чадна. Төд удалгүй шинэ эхлэл жинхэнэ төгсгөл рүү ойртох гэж жирэмсэн эмийн салтаанаас унана. тэр би биш ч миний үргэлжлэл,
тэр би биш хүн намайг ч би биш гэвэл би гомдохгүй ээ. Би өөрөө бас ингэж явсан юм. Эцэстээ би өөрөө ойлгож "би гэж хэн ч биш юм бна" ердөө л чихрийг боосон чихрийн цаас. Элдэв эрээн мяраанд эргүүтэтлээ толгой нь эргэсэн эвдэрсэн бодлын цуглуулгийн "би" гэж нэрлэдгийг ойлголоо. Хэрвээ жинхэнэ би-гээ хайхын бол тэр нь тэнгэрт татсан солонгоны тэгнэж тогтсон тэр үзүүрт л байгаа байх.

Friday, August 10, 2012

-о-О-о-


хэрвээ намайг санахаар зүүдэнд минь ордог юм бол...

хэрвээ намайг санасан байхын бол...

              санаад тэр нь зүүдэнд минь ирдэг байхын бол...

                             хэзээ ч би босохгүйгээр унтмаар байна.

                                                                 ... унтахсан...

өндөр хадан дээр цамхагт цайз бариулчихаад
өөр хэн ч биш чамайг л ирэхийг хүлээгээд 
өнө мөнхөд нойрсох юм сан.
үнсэлтээрээ чи намайг сэрээнэ
үлгэрт гардаг шиг тэгээд сайхан амьдарна гэж

үүлэнд тулсан цайзандаа
үүрд чамайгаа зүүдлэн,
         зүүдэндээ жаргаж амьдрахсан


Thursday, August 2, 2012




амьсгал





       






    амьсгал ...... ертөнцөөс ирнэ.                                                                                                                                                                                                                                                                               

                                                                   
                                    амьсгал  
                                                                                               амьсгалсаар л...   ........            
    бохир агаарт живин алдаж байхад........    

                                                                                      чиний ертөнцөөс ирсэн агаар. .....                     ... ... ..  .                 .        ...                                           ...    /   ........   /




 ....... шинэ амьдрал хайрласан.                   


          тэр амьсгал цээжинд ороод.....
                                                                                чамаар би амьсгалж эхэлсэн...........  
             
                                               ...    /   ........   /

                                                   




                                   

                                  ....... чамайг харахлаар зүрх түг түг хийдэг.



















                                                                                                                             2010 он,                      
                     






































Monday, July 30, 2012

"эзэнтэй" захидал. 2





Ñайн байна уу? Санаж мөрөөдсөн хүсэл минь. Чамайг харалгүй өнгөөөрөсн энэ хэдэн өдөр надад үнэхээр хүнд байлаа. Шал хэрэггүй хүмүүс нүдний өмнө өчнөөн олноороо ч эрж хайн, үгүйлэн гансаруулсан чи минь огт үзэгдэхгүй юм. Ядаж чамайг холоос ч болтугай харчихаад зүрхээ тайтгаруулахсан. Зөөлөн байсан хайр минь юунд чи ингэж хатуурхана вэ? Илүү зүйл хэрэггүй чамайг харахыг л хүсээд байна.

Намайг чи хий үзэгдэл гэж бодоорой. Харсан ч хараагүй юм шиг хажуугаар минь өнгөрч, хайхрамжгүй зан гарга. Чиний нүдэнд би дахин өртмөөргүй байв ч чамайг харахын төлөө зүрх цохилно.
Анх чамайг хэзээ харсныг санахгүй байна  нэг л мэдэхнээ  нүдээрýэ чамайг хайдаг болчихсон байсан хэрэв чамайг хараëгүй удвал үгүйлэн санаж  нүдээрээ биш боäлоорой төсөөлж сэтгэлдээ хардаг болчихсон . ×иний зөөлөн намóун мишээл аядуу тунгалаг царайг чинь санааíдаа тодоос тод зуран үлдээх гэж хичээдэг чамайг үгүйд чиний тухай тэр зураг надад хань болж ганцàардлын  чимээгүй оршихуйд  надад хань болдог сон. Хажуудаа байгаа хоосон сандал, алхан өнгөрдөг гудамжны эхэн гэрлын дор, шатны тэнд, үүдний зайд чамайг байгаагаар төсөөлөн бодох надад жаргалтай түүндээ итгэх нь бүр ч солиормоор...
Чамайг харах гэж л өдөр хонîгийг өнгөрөөж байгаа юм шиг бусдаар бол инерци ба рефлексээрээ шааригдсаар л.
Чамд нууцхан дурлаж, чихарах цаснаар жаргалтай алхаж явахад цас ингэж хүчтэй шуурч байсныг санахгүй юм байна. нэг их удалгүй хавар болж хэлж амжаач үгүй байтал зуныг даваад намрыг хүлээхээр болсон. Сүүлчийн навчис унахаас өмнө чамтай би танилцаж, анхны цас орохтой зэрэгцэн сэтгэлээ чамд нээхийг хүссэн юм. Энэ намрын налгар өдөр бүрийг сүүлчийнх биш байгаасай гэж хэдий хүссэн ч намар чи уртдаад уртдаад цасанд дарагдчихлаа. Ахиад л хүйтэн өвөл... ººðºº ÷ ìýäýëã¿é ÷àìàéã øîõîîðõîæ ýõýëñýí òýð ºâºë øèã.
Одоо надад чамд хэлэх ганц л үг үлдэõ øèâ äýý. “Чамд чинь сэтгэлээсээ баярллалаа” чиний надад өгсөн бүхний төлөө, намайг өөрчилж чадсны чинь төлөө, хөндий цээжинд минь цэцэг ургуулж өгсөний төлөө...  чиний сайхны төлөө...  чамд баярлалаа

Намайг тоогоогүй намайг дурлуулж чадсан охинä.


dahin unshsan chin setgel buur  huduluud niitelchihie.   4jil ungurchihuj de. 
hairtai chamdaa

Friday, July 27, 2012

бодлын сериал 20хх

Би ганцаарддаггүй мөртлөө их ганцаардмал болчихож, одоо яанаа?
Би тийм ч олон найзгүй, гэхдээ уулзаж хоол идэж, буу халах хэдэн найз бий. Олон танилгүй ч ажил төрлийн хүрээний хүмүүс бий. Гэхдээ ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлэх дуртай. Нэг мэдсэн чинь ганцаараа бүгдийг хийдэг, тэгсэн хэрнээ ганцаардсан мэдрэмж төрдөггүй болж. Жишээ нь дэлгүүр хэсэх, гадуур алхах, ажил хөөцөлдөх гэх мэтээс авахуулаад л. Тэгээд ер нь хүмүүстэй нийлж наргиж цэнгэж, аялж зугаалж явдаггүй. Хүмүүсийг хараад байхад их өөр байдаг ч юм шиг. Эсвэл буруу бодоод байна уу? Та нарын амьдрал ямар байдаг вэ? 

         “Ганцаардлыг тэвчиж чаддаггүйгээс л бидний бүх гай зовлон үүддэг Эндээс л хөзөр гоёмсог чамин эд зүйл архи дарс хөнгөмсөг зан хүүхэн шуухан бүдүүлэг авир хорон үг атаа жөтөө сэтгэл зүрхээ хараан зүхэх бурхныг мартах зэрэг бүхий л хилэнц нүгэл гарч байгаа юм” гэж бичсэн хүний үгтэй санал нийлж байна. хоёулаа цуг ганцаардах уу тэгвэл энэ нэгэн төрлийн хосолмол ганцаардал болно. ккк
       Би бас их ганцаардангуй, гэхдээ ганцаардмал бол биш. ганцаараа бол амар ч юм шиг. /санаа нийлэх хүн олдохгүй болохоор/ хэрэв олбол бас гоё бх л бх. 
       Ганцаардал 2 янз байдаг.

                                                             1. / 1-р төрлийнх нь/  Өөрөө ганцаараа бхыг илүүд үздэг ч (ихэнхдээ ганцаараа бдаг) бусадтай бхад эвээ олоол бдаг. (эелдэг , нөхөрсөг ганцаардагч) Ганцаараа бхдаа илүү бүтээлч, илүү амьдрал утгатай, сонирхолтой, таатай бдаг. /би иймхэрхүү хүн л дэ/ Энэ төрлийн ганцаардал бол эзндээ харин ч ээлтэй бдаг. үүнд сүрхий муу юм бхгүй, яваандаа зүгээр л хүний зан чанар болон төлөвшчихдөг. Ийм хүмүүс таг ганцаардал амитан бол биш шүү. гэр бүлсэг /гэр амьтай/ хүнийг хайрлах мэдрэмж өндөртэй. бусадаас илүү цөөн нөхөд, хайрын түүхтэй бдаг ч тэр хайрандаа үнэнч, хүний жинхэнэ анд бдаг. Ихэнхдээ хамгийн сайхан хайрын эзэд бдаг. заза олон юмгүй товчхондоо 1-р төрлийн ганцаардагчид миний бодлоор ЗӨВ. /энэ бол асуудал биш ердөө л чи миленхолик темпераменттай /би ийм темп.тэй/, эсвэл өвөө аав ч юм уу хэн нэгнийхээ араншинг дууриасан бж болийш д/
                                                           
                        1р төрлийн ганцаардал бид түүн дээр өөрөө яваад оччихдог тийм /тайвширал/ юм. харин 2- төрлийнх нь дургүй байхад салж өгдөггүй аймшиг.

                                                               2, 2-р төрлийн ганцаардал бол бидний хүсэх зүйл биш. хэн нэгэн хүний орон зай үгүй болох, хаягдахад төрдөг мэдрэмж.
 ер нь энэ ганцаардал жирэмслэлттэй төстэй юм шиг. хүсэн хүлээсэн жирэмслэлт хүнд аз жаргал авчирдаг /жаахан хөөрхөн бабу/. хүсээгүй жирэмслэлт бол мэдээж ямар олиг бхав. аборт гээл... хүсээгүй нь 2-р төрлийн ганцаардал. 
             Үүнийг ялгаж салгахгүйгээр шууд ганцаардалыг муу зүйл гээд хамт олноо хүндэлсэнгүй гээд дайраад бх нь утгагүй. Би лав 10 жилдээ багш нарын хурлаар хамт олноосоо тасарсан, тоодоггүй нтр гэж загнуулж түмэн амитаны урьд чичлүүлж бхдаа багшийнхаа өмссөн дээлний хээг шохоорхон харж толгойдоо тэр хээг зурж байхад, шал тэнэг юм гэж бодоод ичсэндээ доошоо хартал шалны хулдаасны хээ бас их гоё санагдаж билээ. Дараа нь энэ бол миний дутагдал биш зүгээр л зан чанар минь юм бна гэж өөртөө эвлэрсэн ч зарим хүмүүс үүнтэй эвлэрээгүй хэвээр л бсан. Яваандаа тэд амьдралаас минь алга болж. Бас ховорхон ч гэсэн илүү сайхан хүмүүстэй учирсан.
             хүмүүс надад таалагдахгүй бол би зүгээр л тэдний байхгүй бна гээл төсөөлчдөг. зууралдаж зөрчилдөж хэрэлдээд бх ясны дургүй. Заримдаа ангидаа очихоор хов хоосон ширээ сандал, хоосон анги угтдаг /үнэндээ бөөн бужигнаан/. манай анги 36 хүүхэдтэй ч надад бол 10 эсвэл заримдаа 3 , 2 хон хүүхэдтэй юм шиг л надад төсөөлөгддөг бсан.
           10 жилээсээ хойш миний хамгийн түрүүнд мартсан зүйл бол тэдний нэрс. цоомоо, билэгээ, түмээ тэгээд хэн хэн ч билээ....
             Хүмүүсийг би тархинаасаа арчин хаясан ч хүмүүс намайг санаад бгаа нь надад төвөгтэй санагддаг. Хаа хамаагүй газар явж бхад чинь хүрж ирээл сайн уу? юу бна гээл ная олон юм бурчихдаг. Далан долоон булчирхайгаа тоочоод байхыг нь сонсоод бх нь хэцүү, тэр нь даамжираад хов жив болохоос нь өмнө салж амардаг.

            Хүмүүсийг би хог /хэрэггүй/ гээгүй, өөрийгөө бас хиргүй ариухан ч гээгүй. бодит бдлаа биччиллээ хувиа хичээгч, парзит хувалз гээд энэ төрлийн сонсоогүй муу үг надад бхгүй бх. ихэнхийг нь мартчихаж. миний нүдэнд "хоосон дүрс" гэж харагдсан хүмүүс маргаангүй хэн нэгний, хэсэг бүлэг хүмүүсийн хувьд ч юм уу хамгийн хайртай хүн нь. Тэд цөм ээжийн хөөрхөн хүү, аавын хайрт охидууд, одоо зарим нь аав, ээж, хайрт хань, нөхөрүүд болцгоосон. товчхондоо би ихэнх хүмүүст сайн сайхан ч юм хүсдэггүй, тэгээд хэнд ч муу юм сандаггүй. зүгээр л "хамаагүй" амьдардаг юм шиг. Чиний төлөө гэж худлаа дэмийрэн цагаа үрж чадахгүй найзууд л биш бол. тэртээ тэргүй би 2-н хооронд хажууд нь намирч яваад хэнд ямар хэрэгтэй гэж бүх юм үйлийн үрээрээ л болно шүү дээ. Гэхдээ хэн нэгнээ яалт ч үгүй хэцүү зовсон үед нь  зөнгөөрөө өөрөө болно биз, заяа нь мэдэг гээд хаячихаж чадаагүй хоёр гурван тохиолдолоос харахад хүн чанартаа зулгаагдан амьдарч бгаагаа мэдсэн юм даг. Бас өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гэж бгаа жаахаан гөлгийг гэртээ 2 сар тэжээсэн зэрэг нь хүний мөс нь хайлчаагүй бгаагийн  баталгаа биз.


                ганцаардал, ганцаардмал гэх үгүүд нь их өрөвдөлтэй сонсогдоод байх шиг санагддаг юм. Тэглээ гээд энэ үгийн цаана агуулж байгаа утга нь тийм ч өрөвдөлтэй биш байж болно.
харин ч бадрангуй дайчин цогтой тэмцэгч, уран бүтээлч ... гэх зэрэг үгүүдийн давхар утга нь юм шиг.
 
/ дараа нь энэ сэдвээс хадуураад өөр юм залгаад биччихсэнийгээ дараа бодлын сериал 2015 гэж гаргана аа/
             

Saturday, July 21, 2012

,-х-Х-х-,

                                                                     -х-Х-х-

мартахсан...
маргаашыг ч
маргаашын маргааш
тэрний маргаашуудыг ч 
                 мартахсан
                 мартах болно
                 мартсан байна.
санагдаад өнгөрсөн ч 
санааширч дэмийрэхгүй
тийм дээ 
  бодохыг ч хүсэхгүй
      өөр бүсгүй,  өөр дурлал
                                    өөр мөрөөдөлд
өчигдөрөө ч мартан
      өргөн орон дээр
        өөр хүний гэрт
            өглөөний цай уух болно.


жавартай өдөр ч жаргалтай имээмсэглэж
зураг урлал, зуун граммтайгаа 
гучхан жил амьдраад үхэхэд
гутрахгүй гуйхгүй тонилоод л өгнө
                         тоостын хорвоогоос 
     тийм болохоор
тоолдог хэдэн төгрөгний төлөө
тодорч овойх нэрийн хойноос гүйгээд бхгүй
    тийм болохоор
ял юм шиг ядуусын амьдралаас
тушаал юм шиг томчуудын амьдрал руу зүтгэхгүй
                                                               зүглэх ч үгүй.

зүлэг өвс шиг дарууухан 
зэрлэг ургамал шиг зулгаалгуулчихалгүй
зүв зүгээр 
                                     амьдрахсан
зуурхан амьдарлаа ч 
зуу байтугай жил үлдчих юм хийхсэн

амьдрахыг урлаг гэж
шинжлэх ухаан, 
шашин ном
шунал хүсэл дэмий зүйлээс нь
                    арчиж хаяхсан
уншиж, согтож, уярч, бичээл
зурж, будаж, нялж, сараачаал

жаргаж наргин
зүдэрч зовлонгоо 
жаргалын дарстай 
ууж идэхсэн.

ханатлаа жаргах юмсан 
үхэтлээ зурах юмсан.

                                                                     
                                                           2011 оны өвөл                 /бор дэвтэрээсээ/    
                                                                        ***










Sunday, July 15, 2012

орок амьдар . гэхдээ үйлийн үр, бурхан бий гдгт итгэ. амьдарсан шиг амьдрах хэрэгтэй /хүн шиг биш өөрийнхөөрөө/, мөрөөдөл нтр гээд гоё үгээр нэрлэчихсэн шуналаа дэвсэж хая.... энэ миний зарчим ишлээд бх афоризм ч олдсонгүй. писта юу хийхээ л ойлгочих тэгээд хий.            хүүхэд хийнэ үү,          хулгай хийнэ үү,        халаасандаа гараа хийгээд зүгээр байгаад бна уу. өөрөө л мэд. тэгсэн ч бодолтой л байх ёстой.   Хоолны тухай эсвэл 2 хүүхэнтэй зэрэг *** тухай... бодоол байвал хол явахгүй дээ. явахгүй шүү дээ.        Шүдгүй өвгөн болж 100 жил насалсан ч амьдрал утгагүй. 1 дээр 1-ыг нэмээд тоо биш утга гардаг гдгийг олгох хэрэгтэй, амьдрал дээр. /математикт бол өөр байх л даа/ 1 нь би, нөгөөдөх нь тэр, тэнцүүгийн тэмдэгийн араас ганцхан хариу гарсан ч тэр жаахан бурхны бэлэг чи бид хоёрын амьдралтай тэнцэнэ. учир нь чи бидэн 2 их амьдралд урсаж уурсаж булингартаж бууралтаж явахад. тэр минь нэгэн цагийн чи бидэн 2 шиг ургаж ундарч уярч дуулж тэгсэнээ анхныхаа удаа амьдралд алгадуулж уйлж бидэн дээр ирээд хүн болох болно. харин хүн болохыг нь үзэж чадалгүй хөшөө чулуу болчихгүй юм сан даа.

үхэл уйтгарын гунигт бодол санааширал харамсал дүрэлзсэн бодлыг унтраачлаа.
ядаж байхад бороо ороод ахиж лав асахгүй нээ. гуниг бодол гудамжинд бороотой холилдон урслаа.........

уул нь өөртөө зориулж бичлээ. чамайг би чөлөө завсаргүй бодсоор байтал өөрийн минь бодол чиний тухай бодлоор, чиний тухай бодол бидэн 2-ын тухай бодолоор солигдчихсоныг сүүлд нь хараад бх нээ ойлгож ирэх шиг. чамгүйгээр би өөрийгөө төсөөлөхгүй бна гэдэг бил үү харин би амьдралыг чамгүйгээр төсөөлөхгүй болсон тэр үед чи намайг орхиод явсан. эргэж ирэхгүй ч гээгүй, ирнэ ч гээгүй, гээгдсэн түлхүүр /би/. түүгээр чи ,,,-г онгойлгоогүй. түүнээс хойш түгжигдсэн етрөнцдөө би амьдрах болсон.

T***** минь дээ намайгаа уучилаарай чамайгаа би санаал байх юм. /санаа алдав/
2012 /07/16

хэрхэн амьдрах тухай хичээл заах гээгүй
амьдралын тестыг алдаагүй бөглөх гарын авлага ч байхгүй
                       зүгээр л зүг чиггүй орж ирсэн үгээ биччилээ.
                                                                                                              Хилэнгал       Гүнбишрэлт

Saturday, July 14, 2012

намайг мэдэх үү?

Миний характер
Мэргэжлийн хэллэгээр
Миленхолик
Мэдэхгүй улсуудад
     гаж мэдрэл
    зожиг өвчтэй
    ухаантай гэмээр
        тэнэгүүдтэй харьцдаггүй
        тэд ч намайг мэдэхгүй  
  
  
  ... Яасан их зан бэ гэж үү?
      Ярзайсан энэ олныг чинь
      Ялгаж дугаарлахгүй бол
      Яаж учрыг нь олох юм бэ
                                 энэ амьдралын
      Яахав дээ тэнэг мөртлөө
      Ялдам сайхан бүсгүйчүүд рүү
      Ярвайж хараад байх утгагүй д дээ
                                 заримдаа
      Ярьсныг нь ойлгосон юм шиг л
      Явдалтайг нь мэдсээр байж
      Яалт ч үгүй татагдаад байдаг
      Ягаан уруул нь бодогдоод байдаг

      яг яривал би гэдэг чинь 
      яс нь цагаан ч мөр нь хар
      явдал нь хазгай хүн үү дээ

тэгж бодохоор л тийм сайхан хүн биш дэг ээ би....
                  
                                                                                      2011 он 11 сар

x-x-x

зэвүүн новш
зэрлэг ургамал
хог шаар
хорт хий 
алиргий хөдөлгөж 
хоолой боох чамд
ахиад би дурлахгүй
тонил цаашаа нүднээс далд
тоогдохсон гэж хичнээн гүйлээ
тохуурхаж инээжийг чинь
          тэвчихгүй нь хүсэхгүй
           харахгүй           очихгүй
үзэн ядах сэтгэл
    үхвэл таарах
        хүйтэн сэтгэлт 
               чимээгүй алуурчин


                                                     2010 он 4 сар
манай нэг найз энийг уншаад шууд тамхины тухай бичсэн юм уу гэж билээ." хаха ха юу гэж дэ тоогийгийн тухай л... " гэсэн чинь "чи нээрээ тийм ...." гээл ная олон сургааль айлдаж билээ.

Friday, July 13, 2012

I Just Died in Your Arms


I Just Died in Your Arms

Oh i, I just died in your arms tonight
It must have been something you said
I just died in your arms tonight

I keep looking for something
I can’t get broken hearts lie all around me
And I don’t see an easy way to get out of this
Her diary it sits on the bedside table
The curtains are closed
The cats in the cradle who would’ve thought
That a boy like me could come to this

Oh i, I just died in your arms tonight
It must’ve been something you said
I just died in your arms tonight
Oh i, I just died in your arms tonight

It must’ve been some kind of kiss I should’ve walked away
Is there any just cause for feeling like this? 
On the surface I’m a name on a list I try to be discreet
But then blow it again
I’ve lost and found
It’s my final mistake she’s loving by proxy
No give and all take ’cos I’ve been thrilled to fantasy one too many times.

Oh i, I just died in your arms...
It was a long hot night she made it easy
She made it feel right
But now it’s over the moment has gone
I followed my hands not my head
I know I was wrong
Oh i, I just died in your arms...

Roxette goy shuu

Monday, July 9, 2012

-x-X-x-

бяцхан гэрэл бөхөж унтарсаан...
Дурлал намайг дахин төрүүлж бие сэтгэлийг минь эрийн цээнд,
                                      эрүүлжүүлэхийн хашаанд хүргэж өгсөн
би гэдэг чинь гэрэлдэгийм бна.
зүрхэнээсээ. /гэрэлт цох шиг/
                                   ... ассан дүрэлзсэн.
луу шиг галаар хүрхэрээгүй
ганцаархнаа тэрүүхэндээ
гэрэлт цох шиг /хорхой шавьж шиг (гэм хоргүй ч этгээд эвгүй харагдаад) гутлынх нь өсгийд нялуулсийм байлгүй. "тэр цох үхсэн". /
              зүрхний гал нүдэнд асч
              зугуухан тэгээд нулимсаар унтраалгуулсан юм.

Tuesday, July 3, 2012

-- -o-x-X-x-o- --


Он цаг эрэмб дараагаа алдаж
Одоо бодоход
Чиний тухай чимээ сураг ч алдарчээ
Өдөр шөнө өвөл зунууд
Ээлждэн солигдож
                                Өршөөлгүйгээр
Залуу насыг минь булаан авч байна
Гуйя бурхан минь,
                Гацааж зогсоох арга байна уу?
Аварга энэ машиныг
Албан хүчээр ч болтугай
Аргадаж гуйгаад ч гэсэн зогсоочих юмсан
                Зуны халуунд сүүдэрт түрхэн зогсооч
                Залуу насыг минь жаахан ч болтугай хайрлаач
                Өвлийн хүйтэнд өвөрт минь орж дулаацаач
                Өндөрт хөөрсөн сарыг өнжүүлж тэнд нь хонуулаач.


                                     - -x-X-x- -