Бодлын сериал 20хх -гээ саяхан уншиж байтал араас нь ингэж бодов.
Ганцаардал, ганцаардмал гэх үгүүд нь их өрөвдөлтэй сонсогдоод байх шиг санагддаг юм. Тэглээ гээд энэ үгийн цаана агуулж байгаа утга нь тийм ч өрөвдөлтэй биш байж болно.
харин ч бадрангуй дайчин цогтой тэмцэгч, уран бүтээлч ... гэх зэрэг үгүүдийн давхар утга нь юм шиг. /өөр нийтлэлийн төгсгөл энэ нийтлэлийн эхлэл /оршил/ ч болох гэж, тэхээр зөвхөн энийг бичээд төгсөхийн тулд энүүний эхлэлээр төгсгөлий нь хийнэ ээ./
...би тэгж ойлгодог. Бусдын ойлголтыг мэдэхгүй, мэдмээргүй ч юм их байхын. пизда гэдэг үгийн утгыг мэдмээргүй байгаатай адил. Хийсвэр сэдвүүдээрх ойлголт минь бүр хачин этгээд. Би түүнийг үгээр илэрхийлж асуултандаа хариу олох гэж цөхдөггүй. Бүрхэг хэвээр нь үлдээж, бүүр заримдаа мартах дуртай.
/Хайч хутга барин хамаагүй түүнд хүрэхээс болгоомжилно, хар аяндаа өөрсдөө хэлбэрээ олоод, хэлэх гэснээ ойлгуулаад байдийн. цаг нь болохоор. амьдрал гэж. түүнийг эй би си дараалласан толь бичигээс хайгаад нэмэргүй, амаа ангайгаад байгаад байвал бүүр тэнэг зүгээр л "амьдар". хорт хавдар тусаад хэдхэн хоног үлдсэн ч амьдар эцсийн мөч хүртэл. амьдрал бол тэмцэл юм гэж хэлсэн байдаг. харин би тэнцвэр тэсвэр тэнэг гэдгээ улам бүр ухаарахыг амьдрал гэнэ гэж өөртөө энэ мөчид хэллээ. хамгийн гоё нь ухаарсан бас ухаараагүй амьдрал. ухаарлын 7 хоног гэдэг шиг. оюутан байхдаа би хичээлээ дандаа хойш нь тавьж сүүлийн 7 хоног л унчихгүй гэсэндээ нэг юм хийхээр "хожимдсон ухаарал" гэж нэр авчихдаг байлаа. тэгээд одоо хүртэл төгсөөгүй байгаа ч "оюутан байхдаа" гээд биччилээ мэд кү. бусад маань төгсцөн болохоор тэр байх. эхлээд зурагнаас болоод хичээлээ сайн хийж чадахгүй бна даа гэж /хичээлээ хаячихдаг/ боддог байснаа дараа нь хичээлээс болоод зурагаа сайн зурж чадахгүй бна гэж боддог болсон. тэгээд хаядаг ч юм уу гэсэн чинь 500, 70 нтр гээл мөнгө өгөөд бхын бн ш д. за тэр яахав /
хийсвэр сэдэв ярьж байлаа. хийсвэр сэдвийн тухай.
Мэдэмхийрч шүлгээр ч юм уу, шинжлэх ухааны нэр томьёогоо илэрхийлбэл утгагүй ч юм шиг. дурласан сэтгэлээ дэвтэр дүүрэн бичлээ ч хэн түүнийг яаж ойлгох вэ? Утгагүй хэрэг. утгагүй хэрэг гэж уйлж унжитлаа дурласан хүн нь ч ойлгоогүй хүний үг биш. Харамсалтай нь шүдэнз гэдгийг хүн бүр нэг утгаар ойлгодог хэрнээ "би чамд хайртай" гэдгийг бүгд өөр өөр утгаар ойлгохын. Түүнд ойлгуулах гэж биш зүгээр л оргилуун дарс шиг олгойдсон үгээ өөртөө бичихээр хэн ч ойлгохгүй надаас өөр. / гоё болж гэж хэлсэнийг нь ойлгосон гэж боддоггүй/ Зарим нэг нь зугаагаа гаргаж зоогийн газар бичсэнийг нь уншин зорилгодоо хүрэх гэж зүв зүгээр байгаа хүүхэн рүү завхайн нүдээр харна. мэсэжны шүлэг байна уу гээд миний дэвтрыг аваад мартагнуулах гэсэн нь бүүр тэнэг.
за тэгээд ойлголтын зөрүүгээс олон хүмүүстэй харьцах нь төвөгтэй байдаг хэрнээ тэр зөрүү ойлголтоо зөвөөр гэх үү бусдынхаар гэхүү засах нь бүүр төвөгтэй. Энийг шар хадныхан сайн хийх байх. Сахилгагүйтвэл саатуулагчид нь ирээл сонин ардаа уяатай цамц өмсүүлчинэ. Энэ цамц хэцүү байна ахиж хэзээ ч ингүүлмээргүй байна гэвэл ардаа байгаа далавчаа авхуулахаас өөр аргагүй. Тэгээл би тахир дутуу, тахиа шиг амитан болох байх. тахиаг ямар шувуу гэдийн бэ? нисч чадахгүйн дээр нийтээрээ зоогийн газрын ширээн дээр залрахаар замаа заалгуулчихсан. Өмхий муу хэрээ хүтрэл өндөр модонд үүрээ засаж өвлийн шөнөөр хөлдөж өглөө цасанд зоогдон өөрийнхөөрөө үхсэн байдаг. өөрийнхөөрөө үхэх.
өөрийнхөөрөө үхсэн гэж Эрнэст Хэмингве -г хэн нэгэн надад хэлжийсан санагджийна. Хэмингүэ яагаад тэгсийн бол гэж үе үе боддийн гэхдээ хариултыг нь хайдаггүй. яг л миний зарим ойлголтууд шиг. Хэмингуэгийн төгсөлийн тухай илүү дэлгэрэнгүйг яг одоо ч би мэдчихэж чадна. гэхдээ би ойлгохгүй. бас миний бичсэнийг хэнч унших чадна гэхдээ л ойлгохгүй. /над шиг/ тиймээс би яардаггүй эрт ухаажих гэж. хэмингуэгийн төгсгөл дандаа бодогдоно гэвч мэдэхийг хүсэхгүй. Мэдмээргүй юм ч их байхын. бусдын ойлголтыг мэдэхгүй. би тэгж ойлгодог...
бодлын сериал 2013 бичигдсэн ч гэсэн цаг нь болоогүй байна аа. цаг нь болохоор нийтлэнэ.
ReplyDeletecoming soon... gdg shig tiim lag yum bish l de.