миний хувийн орон зай...хана хэрэм хаалга цонхгүй ч хаа хол зэлүүд дайжмал нутаг.
Friday, June 29, 2012
7 сарын 1 давтагдахгүй...
.....дахиал 7 сарын нэгэн болно. харин тэр жилийн, тэр өдрийнх шиг юм болох болов уу. энэ аймшигт явдал битгий ахин тохиолдоосой гээд гээд залбирах уу? эсвэл эсрэг талынхан нь өшөөгөө авах гэж босох уу?
тэр үеэс сургамж авч зодуулсан хүүхэд шиг улам томоотой болж болохгүй. тэгэхэд би бацаан байлаа. одоо бол байрныхаа сагсны шийдэнд тохох хэмжээний болсон.
энэ явдлаас үр дүнг хайх ёстой байсан. энэ хайгуулаа хэзээ ч зогсоож болохгүй. улаанбаатарт ардчиллынхан ялсан нь 7,1-ны багахан ч гэсэн үр дүн бас нөлөө. хөдөөнийх нь 7,1-г зурагтаар л үзсэн юм чинь үхрийн баасных нь сургамж авах вэ? ой тойнд нь үнжээ чанвуу үхэр малтайгаа л холилдоо биз.
энэ явдлаас үр дүнг хайх ёстой байсан /буруутанг сэтгүүлчид, хуулийнхан хайгаал байсан, нийтээрээ харин үр дүнг хайх хэрэгтэй байсан./. миний фантаз санаагаар бол 7 сарын нэгэн гэдэг нэрт нам эвсэл улс төрийн бүлэглэл хамаарахгүй нийтийн хөдөлгөөнийг үүсгэх байсан юм. тухайн үед энэ явдлын дараагаар улс төрийн ямар эрх мэдэлтэнг сандлаас нь ховхолсийм. тэр үед сонгууль завааруулсан хүмүүсийн үргэлжлэл нь өнөөдөр ямар нүүрээрээ юугаа хуцаад байна аа.
тэд /МАН/өнөөдөр 7 сарын 1 шиг оллуулаа цуглаад элдвээр дэмийрэх аваас муухайгийн **** болно. /муухайгаас муухай үг санаанд орж ирэхгүй байна. **** гэчихьяа/. тэр жилийн 7,1 муухай юм байсан ч ариун үйл хэрэг байлаа. энэ жилийн ардын намынханы цуглах гээд байгаа залуучууд яав ч сайхан харагдахгүй. муухай харагдлаа ч дэмийрэхэд хүрвэл ариун үйлдэл тэндээс яагаад ч гарахгүй. логик нь тийм юм чинь. тэхээр муухайгийн **** болохгүйн тул тэр зүгийн залуучууд минь болгоомжтой байгаарай. ухаантай хүн уул нь нэрээ хичээдэг дээ.
7,1 хэлбэрийнхээ хувьд давтагдаж болох ч, агуулгынхаа хувьд хэзээ ч тийм юм болохгүй.
Wednesday, June 27, 2012
facebook, jirgeechi min ee!
Amiddaa bie
bienee 'likad' humuus ee
Aliv saihnaa
busdaas bitgii 'hidla'
Hereggvi
vgtei 'comment'-oor zurhiig min buu sharhluul
Hen hegnee
harluulj bitgii untraa
Avilgal
avsan negrvvgee chichilj bvv dair
Aya chinii
songosn xun ch baij medne shuu de
Amjij chi
uuruu ih hurliin gishuun bolbol
Az jargaliin
xaalgiig busdadaa ‘share’la
Achiig chin
harin ted bvv martag
Gants saihan
'tweet'-eer dudaj yavaa hund
Gartsaagui
tuuniig n olj hel
Gadaa
'MANAN'-tai ch, gert salhitai udur
Gazar deer
1460 udaa tohioldoh vii!!!
Subscribe to:
Posts (Atom)