миний хувийн орон зай...хана хэрэм хаалга цонхгүй ч хаа хол зэлүүд дайжмал нутаг.
Friday, August 31, 2012
Monday, August 27, 2012
bs_remember
би тийм муу хүн биш ээ. худлаа ярьж чадахгүйм. хулгай хийж бас чадахгүй. чаддаг байлаа ч хийхгүй.
би тийм сайн хүн ч бас биш. мундаг сүрхий чадаад бх юмгүй, мөнгө цаас муутай. мөрөөрөө зайлуул.
гэхдээ л өөрийн гэсэн өнгөөр өөрийн гэсэн ертөнцөө өөрийнхөө гараар зурж яваа...
олон юм хүсэхгүй ээ зүгээрл ойлгочоорой
орой болохоор очиж орж гарч гүйлдээгүй
зүгээр л нэг энгийн хүн. зүрхтэй тархитай ,

зүүтэй хадаастай орчлонд
зүдэрч бүдэрч бүрхэж цэлмэж явна.
заримдаа л чамайг бодож санаа алддаг болж
за яахав дээ ... гэж заяандаа эвлэрэх
"заримдаа л" болсон өдрүүдийг үзэн ядаж
зөндөө их хайрласан өдрүүд
залхатлаа чамайг л боддог байсанаа санан дурсах
гунигийн хундагандах жаргалын дарсыг минь үлдээгээч
тэгээд дүүлэн нис тэнгэртээ.
тэндээс би үзэгдэхгүй юм шиг амьдарна.
эндээс би үзэхийн мөрөөсөл, харахын хүслэн болж
амьдарьяа.
гуйяа чамаас.
хол байгаа хүн улам холдох вий гэхээс
уйлмаар болох юм.
ойр байгаа хүн улам ойртох вий гэхээс
уур ч хүрэх шиг
уурлах уйлах хоёрын хооронд
учираа олохгүй юм аа би чинь
хүлээж үзсэн мартах гэж ч үзсэн
хайрлаж үзсэн хаяж ч үзсэн гэдэг шиг
хариу нь тэгээд гараагүй.
хөлдүү юм шиг хэсэгтээ л явсан.
хүлээгээд ч байгаа юм шиг
юунд?
мартаж ёстойм гэж үү
яагаад?
/хуучин дэвтэрээсээ /ганцхан хүнд//

цэнхэр сарнайхан минь
Thursday, August 23, 2012
Чшшш, чимээгүй
чив чимээгүй хэсэг хугацаанд амьдармаар байна. хэнтэй ч уулзахгүй, хэнийг ч санахгүй. хов хоосон болтлоо. гадагшаа гарахгүй гэртээ байсан ч зурагтаа ч асаахгүй нам гүм, ертөнцөөс тасарсан нэгэн ертөнц болтлоо. зурагаа л зурах. нэг хэсэгтээ... намар болж навчис хөглөртөл нэг л тийм аниргүй оршихуй намайг эзэмдтэл. хэнтэй ч уулзмааргүй бна хэсэгтээ л хувиа хичээчихье. уучилаарай.
утсаа угаасаа хаяаад хэдэн сар болсон. нулимсгүй уйлах сэтгэлийнхээ нугалаа бүрийг намайг татах тамхины утаа болон замхартал, зангирсан бодол зусэгдсэн зүрхээ тайтгартал. сэтгэлийн байгальд сэлэм жад шиг тогтсон сарьдаг шовх уулсыг сая сая жилийн уртад алсран тэнийсэн саруул тал шиг болтол.
тэр саруул талд тэгээд зүгээр л хэвтээд зүйрмэглээд сэрэхэд одод түгсэн байхыг, тэр оддыг шөнөжин ширтээд ширхэг бүрт нь сэтгэлээ шивнэмээр.
тэгээл болоо төсөөллийн өрөөндөө түгжигдээд таазы нь нэвт ширтээд намайг дуудах одод тэнд байгаа гэдэгт итгэнэ. цонхны цаадхи цочирдом амьдралаас түр хол тэнгэр өөд таазаа ширтэе.

чив чимээгүй хэсэг хугацаанд амьдармаар байна.
Monday, August 20, 2012
бодлын сериал 2015
Бодлын сериал 20хх -гээ саяхан уншиж байтал араас нь ингэж бодов.
Ганцаардал, ганцаардмал гэх үгүүд нь их өрөвдөлтэй сонсогдоод байх шиг санагддаг юм. Тэглээ гээд энэ үгийн цаана агуулж байгаа утга нь тийм ч өрөвдөлтэй биш байж болно.
харин ч бадрангуй дайчин цогтой тэмцэгч, уран бүтээлч ... гэх зэрэг үгүүдийн давхар утга нь юм шиг. /өөр нийтлэлийн төгсгөл энэ нийтлэлийн эхлэл /оршил/ ч болох гэж, тэхээр зөвхөн энийг бичээд төгсөхийн тулд энүүний эхлэлээр төгсгөлий нь хийнэ ээ./
...би тэгж ойлгодог. Бусдын ойлголтыг мэдэхгүй, мэдмээргүй ч юм их байхын. пизда гэдэг үгийн утгыг мэдмээргүй байгаатай адил. Хийсвэр сэдвүүдээрх ойлголт минь бүр хачин этгээд. Би түүнийг үгээр илэрхийлж асуултандаа хариу олох гэж цөхдөггүй. Бүрхэг хэвээр нь үлдээж, бүүр заримдаа мартах дуртай.
/Хайч хутга барин хамаагүй түүнд хүрэхээс болгоомжилно, хар аяндаа өөрсдөө хэлбэрээ олоод, хэлэх гэснээ ойлгуулаад байдийн. цаг нь болохоор. амьдрал гэж. түүнийг эй би си дараалласан толь бичигээс хайгаад нэмэргүй, амаа ангайгаад байгаад байвал бүүр тэнэг зүгээр л "амьдар". хорт хавдар тусаад хэдхэн хоног үлдсэн ч амьдар эцсийн мөч хүртэл. амьдрал бол тэмцэл юм гэж хэлсэн байдаг. харин би тэнцвэр тэсвэр тэнэг гэдгээ улам бүр ухаарахыг амьдрал гэнэ гэж өөртөө энэ мөчид хэллээ. хамгийн гоё нь ухаарсан бас ухаараагүй амьдрал. ухаарлын 7 хоног гэдэг шиг. оюутан байхдаа би хичээлээ дандаа хойш нь тавьж сүүлийн 7 хоног л унчихгүй гэсэндээ нэг юм хийхээр "хожимдсон ухаарал" гэж нэр авчихдаг байлаа. тэгээд одоо хүртэл төгсөөгүй байгаа ч "оюутан байхдаа" гээд биччилээ мэд кү. бусад маань төгсцөн болохоор тэр байх. эхлээд зурагнаас болоод хичээлээ сайн хийж чадахгүй бна даа гэж /хичээлээ хаячихдаг/ боддог байснаа дараа нь хичээлээс болоод зурагаа сайн зурж чадахгүй бна гэж боддог болсон. тэгээд хаядаг ч юм уу гэсэн чинь 500, 70 нтр гээл мөнгө өгөөд бхын бн ш д. за тэр яахав /
хийсвэр сэдэв ярьж байлаа. хийсвэр сэдвийн тухай.
Мэдэмхийрч шүлгээр ч юм уу, шинжлэх ухааны нэр томьёогоо илэрхийлбэл утгагүй ч юм шиг. дурласан сэтгэлээ дэвтэр дүүрэн бичлээ ч хэн түүнийг яаж ойлгох вэ? Утгагүй хэрэг. утгагүй хэрэг гэж уйлж унжитлаа дурласан хүн нь ч ойлгоогүй хүний үг биш. Харамсалтай нь шүдэнз гэдгийг хүн бүр нэг утгаар ойлгодог хэрнээ "би чамд хайртай" гэдгийг бүгд өөр өөр утгаар ойлгохын. Түүнд ойлгуулах гэж биш зүгээр л оргилуун дарс шиг олгойдсон үгээ өөртөө бичихээр хэн ч ойлгохгүй надаас өөр. / гоё болж гэж хэлсэнийг нь ойлгосон гэж боддоггүй/ Зарим нэг нь зугаагаа гаргаж зоогийн газар бичсэнийг нь уншин зорилгодоо хүрэх гэж зүв зүгээр байгаа хүүхэн рүү завхайн нүдээр харна. мэсэжны шүлэг байна уу гээд миний дэвтрыг аваад мартагнуулах гэсэн нь бүүр тэнэг.
за тэгээд ойлголтын зөрүүгээс олон хүмүүстэй харьцах нь төвөгтэй байдаг хэрнээ тэр зөрүү ойлголтоо зөвөөр гэх үү бусдынхаар гэхүү засах нь бүүр төвөгтэй. Энийг шар хадныхан сайн хийх байх. Сахилгагүйтвэл саатуулагчид нь ирээл сонин ардаа уяатай цамц өмсүүлчинэ. Энэ цамц хэцүү байна ахиж хэзээ ч ингүүлмээргүй байна гэвэл ардаа байгаа далавчаа авхуулахаас өөр аргагүй. Тэгээл би тахир дутуу, тахиа шиг амитан болох байх. тахиаг ямар шувуу гэдийн бэ? нисч чадахгүйн дээр нийтээрээ зоогийн газрын ширээн дээр залрахаар замаа заалгуулчихсан. Өмхий муу хэрээ хүтрэл өндөр модонд үүрээ засаж өвлийн шөнөөр хөлдөж өглөө цасанд зоогдон өөрийнхөөрөө үхсэн байдаг. өөрийнхөөрөө үхэх.
өөрийнхөөрөө үхсэн гэж Эрнэст Хэмингве -г хэн нэгэн надад хэлжийсан санагджийна. Хэмингүэ яагаад тэгсийн бол гэж үе үе боддийн гэхдээ хариултыг нь хайдаггүй. яг л миний зарим ойлголтууд шиг. Хэмингуэгийн төгсөлийн тухай илүү дэлгэрэнгүйг яг одоо ч би мэдчихэж чадна. гэхдээ би ойлгохгүй. бас миний бичсэнийг хэнч унших чадна гэхдээ л ойлгохгүй. /над шиг/ тиймээс би яардаггүй эрт ухаажих гэж. хэмингуэгийн төгсгөл дандаа бодогдоно гэвч мэдэхийг хүсэхгүй. Мэдмээргүй юм ч их байхын. бусдын ойлголтыг мэдэхгүй. би тэгж ойлгодог...

Monday, August 13, 2012
bodol /serial 2013/
сайхан сэтгэлийг хэн ч яагаад тоохгүй, анзаарахгүй бгаам бэ ? яагаад? энэ чинь ямар цаг үе юм бэ?
/цөхрөлтэйгээр, хариулт нэхсэн гомдонгуй аясаар бурханаас ч юм уу хэн нэгнээс.../
байдаг бүх мөнгөөрөө тэгээд хувцас авах ёстой муу? үгүй ээ нохойн арьс нөмөрсөн ч яадийн. Хөөөрхииий муу нохой.
/бурхан ч юм уу хэн нэгэн нь дүлий дүмбэ оргисон учираас өөртэйгөө ярьж байна. /
тэгсэнээ
нохойнд уруулах шахаж байсан ч нохойнуудад хайртай сэтгэлээ гээгээгүй,
хүнд уруулах шахаж байгаагүй ч хүмүүсийг хайрлах сэтгэлээ гээсэн тэр газраа тээнгэлзэн зогслоо. ой дурсамжуудын минь олон орц хонгилуудын нэгэнд оройжин гаслах өнчин гөлөг мартагдалгүй махан тархинд минь машид том ангал үүсгэн байршижээ. тэр ангал хүн араатан хоёрыг хоёр тийш нь харин заримдаа холж хутгаж ч явлаа.
хольж хутгаж явсан цагтаа
хүн шиг араатанг ч үзлээ
араатан шиг хүнийг ч харчихлаа.
хурдан буу хүчит унаанд эрдэн
ханиаж инээж явахад нь
холын анир аван
хөөрхий үрсээсээ холдуулах гэж
хар хурдаараа хөндлөн зугтах
хүн зүрхтэй араатан байхад
хар тэргэндээ чихээд ч багтахгүй
хүнд зовлогоороо
арьсан бүрээст тухлаг сандалд
алцайн суух дуртай
араатнаас ч дор араатан
хүзүүн дээрээ толгой залгуулан
хүмүүсийн дунд явж байхын.
өмхий хүмүүсийн талаар өмхий юм бичиж болохгүй юм. үг үсэг эвлэхгүй нь ингээл зогсоё.
billy joel -honesty gdg duugaar l uuriiguu emchiliya da. uurtuu zoriulj noorgolson yumaa neeheer shiidlee.
araas n Bryan adamsiin please for give me, heaven, /everything i do/ i do it for you, Journey- Faithfully, Richard Marx- right here waiting geh met duunuud yvlaa. 89 hugjumuur l ene nam gum aimshgiin shuniig tuulahguim bol....
-ж-Ж-ж-
лаг лаг лаг лаг юм өө
ямарр лаг юм бээ
лагий чинь мэдлээ
аймаар лаг хүмсүүдийг
гэнэт
аймаар их өрөвдчлөө
лаг байх гэж хэрэндээ л их хичээх юм.
хөөрхий жоохон ч гэсэн магтаж
худлаа ч гэсэн инээмсэглэх юм сан
даан ч чадахгүй нь уучилаарай
би шар шүдтэй
шаав
шар.
Saturday, August 11, 2012
бооол мэт сонголт үгүй
хүнд рокийн хөгжим хэмнэлээр хөгийн муу гараа нүднэ балбана.
хуурамчийн энэ ертөнцөд ... үхэхгүй юм шиг
үхэхгүй юм шиг бодол намайг зовоооно.
үүрд энэ ертөнцөд хадагдах
хагацаж чадахгүй нисч чадахгүй
хэзээний ч юм бэ хийсэн нүгэлийнхээ төлөөсийг төлсөөр өт хорхой мэт үнэ цэнэгүй амьдралаар өчнөөн урт замнах вэ?
... ахиал...
ирчлээ ...
явах. Яваад тэнд хүрэх нь ... буцаал энд хүрээд ирнэ.
үл үзэгдэх хүчирхэг гар өөрөөс минь ял ч асуулгүйгээр энд шидчихнэ.
ахиал хэдэн жил. Амар зүгээр байя гээд өөрийгөө дүүжлчихвэл нэмээд аягүй бол хэдэн мянган жилийн ял авна. Юу ч хийгээд нэмэргүй. Хүлцэнгүй наминчлан боол мэт амьдрахаас сонголт үгүй. Үүрдийн боол би үүнтэй тэмцэлдэж үхэх гэж маргааш сэрэхээсээ өмнө нэг хаан болох гэж зүтгээд ч ямар ч утгагүй. Хуурамч зэрэглээ. Хутга мэс шиг ирлэгдсэн олон боолууд хаан болж тоглох гэж хувь заяаны хэрцгий тэмцэл өдүүлэх зуур хар амиа хичээн харанхуй нүх рүү хэрчигдсэн зүрхээ дааж ядан би мөлхөнө.
хуурамчийн энэ хорвоо хундага дарс нь хүртэл хуурамч
худлаа гэвэл маргааш нь шартаж үхэх гэдэг
хамаг бүхэн мансууран цэнгэлдэх
хорын архинд живсэн толгой минь ганцхан миний солиорлоор дүүрж
хамтдаа уусан архины найз живсэн солиорлын минь жингүйдсэн ертөнцийг нураан надад агсам тавина.
хагацал үгүй болсон цагт үхэл гэж үгүй болно.Үхэл гээчийг үгүйсгэж чадсан цагтаа хуурамчийн энэ хорвоог дийлсэн юм шиг бардам төгсгөж чадна. Төд удалгүй шинэ эхлэл жинхэнэ төгсгөл рүү ойртох гэж жирэмсэн эмийн салтаанаас унана. тэр би биш ч миний үргэлжлэл,
тэр би биш хүн намайг ч би биш гэвэл би гомдохгүй ээ. Би өөрөө бас ингэж явсан юм. Эцэстээ би өөрөө ойлгож "би гэж хэн ч биш юм бна" ердөө л чихрийг боосон чихрийн цаас. Элдэв эрээн мяраанд эргүүтэтлээ толгой нь эргэсэн эвдэрсэн бодлын цуглуулгийн "би" гэж нэрлэдгийг ойлголоо. Хэрвээ жинхэнэ би-гээ хайхын бол тэр нь тэнгэрт татсан солонгоны тэгнэж тогтсон тэр үзүүрт л байгаа байх.

Friday, August 10, 2012
-о-О-о-
хэрвээ намайг санахаар зүүдэнд минь ордог юм бол...
хэрвээ намайг санасан байхын бол...
санаад тэр нь зүүдэнд минь ирдэг байхын бол...
хэзээ ч би босохгүйгээр унтмаар байна.
... унтахсан...
өндөр хадан дээр цамхагт цайз бариулчихаад
өөр хэн ч биш чамайг л ирэхийг хүлээгээд
өнө мөнхөд нойрсох юм сан.
үнсэлтээрээ чи намайг сэрээнэ
үлгэрт гардаг шиг тэгээд сайхан амьдарна гэж
үүлэнд тулсан цайзандаа
үүрд чамайгаа зүүдлэн,
зүүдэндээ жаргаж амьдрахсан
Thursday, August 2, 2012
амьсгал
амьсгал ...... ертөнцөөс ирнэ.
амьсгал
амьсгалсаар л... ........
бохир агаарт живин алдаж байхад........
чиний ертөнцөөс ирсэн агаар. ..... ... ... .. . . ... ... / ........ /
....... шинэ амьдрал хайрласан.
тэр амьсгал цээжинд ороод.....
чамаар би амьсгалж эхэлсэн...........
... / ........ /
....... чамайг харахлаар зүрх түг түг хийдэг.
2010 он,
Subscribe to:
Posts (Atom)