миний хувийн орон зай...хана хэрэм хаалга цонхгүй ч хаа хол зэлүүд дайжмал нутаг.
Wednesday, October 5, 2016
хх--хХх--хх
...Гунигт хайр, бүтэлгүй дурлалын дуунд нулимс дусалуулан суух нь хэн нэгэнтэй огтхон ч холбоогүй. холбоотой байх хэн ч байхгүй. Түүнд бүтэлтэй хайр ч гэж байхгүй бүтэлгүй хайр ч гэж байхгүй. Бүгд худлаа . Бүгд сэтгэлийн хөөрөл байсан. Бүгд худлаа.
сэтгэлээр унах нь л харин хамгийн үнэн хамгийн новшийн бас хамгийн уянгалаг , уярам сайхан ч гэмээр юм уу муухай зүйл.
/агуу их ганцаардал аа гэж санаа алдав/
Тэнгэрт нисэх сайхан ч тэнүүчилэн газраар хэсэх нь тэнэг хүний тэнэгээрээ үлдэхгүй гэж тэнэглэн зүтгэж буй тэвчээр барам ухаан суух үнэний ганц зам гуталын улны дайсан цэргийн хүний хатуужил мунхаг миний алганы зураас алдаж төөрөх мухар гудамж. Энэ бүх төөрдөг байшин тархинд минь эргэлдэж эргүүлэгт нь өөрөө живж зүүдэндээ лусын дагинатай учирч сэрүүндээ сэрүүлэгтэй цагаа шидсэнээр эхлэх төөрдөггүй боловч түгжирсэнээр эхлэх гэрлэн дохион дээр гацаж гэрлүүгээ дараа нь мацаж босгож яваа шороо, бодит амьдралаас сэдэвлэсэн ч боть ботиар хэвлэгдэхгүй бор хүмүүний түүх, борцтой сайхан лапша /лавша гэж бичих нь зөв бх. явсаар бгаад хоол руу орчихвоо, өлсөөд бгаам бх даа. за болий./
сэтгэлээр унах нь л харин хамгийн үнэн хамгийн новшийн бас хамгийн уянгалаг , уярам сайхан ч гэмээр юм уу муухай зүйл.
/агуу их ганцаардал аа гэж санаа алдав/
Тэнгэрт нисэх сайхан ч тэнүүчилэн газраар хэсэх нь тэнэг хүний тэнэгээрээ үлдэхгүй гэж тэнэглэн зүтгэж буй тэвчээр барам ухаан суух үнэний ганц зам гуталын улны дайсан цэргийн хүний хатуужил мунхаг миний алганы зураас алдаж төөрөх мухар гудамж. Энэ бүх төөрдөг байшин тархинд минь эргэлдэж эргүүлэгт нь өөрөө живж зүүдэндээ лусын дагинатай учирч сэрүүндээ сэрүүлэгтэй цагаа шидсэнээр эхлэх төөрдөггүй боловч түгжирсэнээр эхлэх гэрлэн дохион дээр гацаж гэрлүүгээ дараа нь мацаж босгож яваа шороо, бодит амьдралаас сэдэвлэсэн ч боть ботиар хэвлэгдэхгүй бор хүмүүний түүх, борцтой сайхан лапша /лавша гэж бичих нь зөв бх. явсаар бгаад хоол руу орчихвоо, өлсөөд бгаам бх даа. за болий./
Sunday, March 13, 2016
x-x-x
Юу ч үл бодно, юу ч үл бодогдоно. Зөвхөн энэ л мэдрэмжийн
нарийхан утас газраас тэнгэрт тэнгэрээс газарт чангаах шиг болох нь үлгэрлэвээс
цаасан шувуу нисгэхийн адил. Нисэлт гэмээр энэ мэдрэмж намайг хааш нь хүргэхийг
хийсэх салхи хөврөх утас л мэдмүй.
Хөгжимийн
чавхдас мэт нарийхан утасанд хүнийг ховсдох увидас буй.
Сэвшээ салхи шидэт лимбээр наадахад ховсонд автсан цаасан
шувуу хорвоог мартан ниснэ. Мартагдсан
хорвоод буухад манаж чадаагүй зүүдээ санахгүй байх шиг магадгүй хаашаа ниссэнээ
ч хэлж чадахгүй.
Мэдрэмжийн хурц хэлбэр ч юм уу? Мэдрэлийн өвчины шинж тэмдэг ч юм билүү?
Хоосон зэргэлээ адил хуурмаг мэдрэмжийг тэр ертөнцөд үзэгдэх
орчин хязгаарлагдаж үүл мананд төөрөхөд таньж мэдэх таван мэдрэхүй ч учираа
алдаж таг харанхуй таг дүлий таг сохор мэт тэмтэрч барих юув гэвэл тортогт
сэтгэлээс уугих утаа хийсэх үнс мэт хоосон л эзэрхэнэ.
Хормын төдийн ухаан балартах агшин зуурнаа хумхийн тоос
болон сарнин одохуйд хий үзэгдэл бодит биеийг эзэмдэх мэт хийсвэр зураг ховсдуулсан ухаанд зурс зурс хийнэ. Хараа нээлттэй байвч харах зүйл юу ч үгүй мэт. Харанхуйг
чимээлэн нүдээ анивал хурц гэрэл гялсхийн анивчих шиг .-.-.-.-.-.-.-.- хурц
гэрэл сохлох мэт юу ч үгүй гэнэт харанхуй болоход алтан тоос агаарт дэгдэн асар
сонин зураг зурна. Ахиад гэрэл асна. Алтан тоос.
***
***
Сүр хүчинд чинь сөгдөн мөргөе сүнсний дуулалд сүг бие минь
хөтлөгдөн сүүн зам тэнгэрийн заадасаар аялмуй. Солирын мананцараас сүүлт од цойлон сансар хорвоогоор тойрох шиг сүргээс нэгэн чоно тасарч хөвч хангайд хэрэх мэт. Ганцаар чонын улиан гялбах оддынн туяанд гол мөрөн лусын охин ганган сүрлэг их уулсын савдагт нэгэн шөнөнөө эрхлэн хононо.
Илбэ жатга хараалын шивнээ эртний нэгэн мөргөлийн уншлага
энэ биеийг орхин одох эзэн сүнсийг хөтлөн байхуйд эхлэл төгсгөлгүй мэт энэ хорвоогийн юм бүхэн эрвээхийн
далавч шиг гоёмсог атлаа элсэн байшин шиг хэврэг болохийг , бядмаг хүмүүний
нэгэн амь бүтээх сөнөөх юм бүхэн багваахай цэцгийн багц задран шүхэрлэн
хийсэхийн ч үнэд хүрэхгүй болохыг шарилын чулуу модон авс нь хүртэл түүнд
хүнддэхийг хормын дотор хичнээн утга зэрэгцэн оршихуйг сайн муу бүх л утга судрын ганц хуудаснаа тодхон дурайхыг зөв буруу бүхнийг хурааж зүрхэн тарни ганцад багтааж болохыг зүүд зэрэглээн дундаас зөн совин хэллээ..
гэвч хүн гэдэг хөөс адил хагаравч бөөс мэт үржих тул хүсэл шунал хайр хорсол
хагацал учирал нулимс болоод цус үл дундарна.
Sunday, February 14, 2016
xxxxxxxxxxxxxxx
Хүсэлээ дарж хясалаа давж мөрөөдөп гэгч шуналаа дэвсэж хаяаад цаашаа алхана. Цаашилан цаашилсаар цаг хугацааны эргүүлэгт цөхрөл гэгчийг цөм татаад хэрзийсэн хавирган дотроосоо нэвт сийгэх хөлдүү мөсийг хага яран хөлөг онгоц түрнэ.
***
Салхи зүсэж салхинд зүсэгдэж цан мөс үс сахлийг дараад царай нүүр ядруу дааруу явахад цахир хоолой цухал гунихарлын гүнээс цуурайтан нүргэлнэ. Чшшш чимээгүй сонсохгүй байна уу? цас чихаран хөлийн дор будар будар хийхээс өөр, харанхуй булангийн цаана муур гэтэжээс өөр юу ч сонсдохгүй бхад...
***
Төмөр авиа түнэр шөнийг эзэмдэж цахир хоолой царцуу сэтгэлийг хайлгана. Хүйтэн байна даарч бна. Миний цонхоор сар туяаран шилны цаанаас мөсөн хуар болорын талстыг гялтагнуулан үзэсгэлэнтэйгээр гийх юм. Бас чимээгүй болоод алс холынх юм.Танил ч юм шиг...
Saturday, January 16, 2016
xxx-xxx-xxx
би инээмээр байна. гэвч би инээж чадахгүй нь. би инээж баясмаар байна. гэвч би инээж баясч чадахгүй нь.
инээхэд хэтэрхий гунигтай ертөнц юм. уй гуниг. Инээхээс ч айдас хүрч бна. инээвэл галзуурчих юм шиг. Солиорч галзуурч байж л би инээж чадах байх.
би уйлмаар байна. гэвч би уйлж бас л чадахгүй нь. би уйлж хайлмаар байна. гэвч би уйлж хайлж чадахгүй нь.
уйлахад хэтэрхий хуурамч ертөнц юм. уйлахаас ч айдас хүрч байна.
уйлбал би жинхэнээсээ уйлчих гээд байна.
уйлбал би жинхэнээсээ уйлчих гээд байна.
----x-xxx-x---
Зураад л зураад л ёохх ингэж амьдралаа үрэх хэрэггүй. Тэгсэн тэгээгүй яасан яагаагүй үрэгдээд л дуусах учиртай юм болохоор шавьжны л адил амьдралаа үрэх хамгийн сайхан арга нь зураг зурах юм.
Өвөл зунгүй өдөр шөнөгүй өглөө орой гэхгүй.
Өчигдөр ч тийм л байсан өнөөдөр ч тийм байх, өөр нэг өдөр ч тийм байх тэг зурааснаасаа гажилгүй тэнхлэгээ тойрон эргэх, төгсгөлгүй юм шиг хэзээ эхэлсэнээ мартсан цаг хугацааны, цуурай чимээний, цэг таслалын цэнхэр шар өнгөний цонх тэгээд бас цэлмэг тэнгэрийн нэгэн хэсэг болтлоо бүхнийг огоорох.
сэрүүлгээ мартаад унтах. үүнээс илүү утга учиртай зүйл юу байгааг олж харахгүй байна. унтах.
унтаад л унтаад л ёоххх ингэж залуу насаа үрэх хэрэггүй !!! тэгсэн тэгээгүй яасан яагаагүй шувууны сүүдэр шиг залуу нас юм чинь учир утгагүй урвал одох өдрүүдийг урт атлаа үнэнч шөнүүдээр солиод л боллаа
Subscribe to:
Posts (Atom)


