Thursday, January 8, 2015

---xx-----xXx-----xx---

           Тэнгисийн эрэгт очих юмсаан тэнсээо байгаалд тэнсээр байгаад турхиран давалгаалах их ус тэнгэрийн хаяаг имжсэн байхыг. Тэнд алсад тунамал улаавтар тунгалаг гэгээн гэрлийг туузан хөх тэнгисийн долгисоор ороосон байхыг хармаар бна. Тэнгэр тэнгэр биш юм шиг, газар газар биш юм шиг. Тэр дунд тойрон эргэлдэх цахлай л эрх чөлөөтэй. Тийм их дарамттай тэгээд дээшээ харааад тэднийг дагаад нисмээр ч юм шиг. Тэнгис шиг хүйтэн тэгсэн мөртлөө тийшээгээ татаад бдаг өөр юу байдаг билээ. 
           Тиймээ булш, булш булш харанхуйн амар амгаланд хадаастай хайрцаганд үүрд хэвтэж хуурамч амьдралд хутга шааж хариугаа аваад зүүдгүй нойронд зүсгүй хувилж зүлгэн дээгүүр мөргүй алхмаар бна. Юу татчихваа би юм бүхэн утгагүй солиормоор сороод нэг тавьчий ахиад нэг энэ цэвэр агаарийг хар тамхичин минь энэ амьдралаас ханаж цадах болоогүй юу? Амьдрал өөрөө чамайг донтуулж бна. Шөнжингөө хурхир, өдөржингөө ханиа найтаа хахцацанн байж хорт утаа угаараар хэрзгэр цээжний хоёр уушгаа тэжээ! Үхэн хатан амьдарсаар бгаа өмхий биеээ орхиод тэнгэрт ниснэ дэээ заавал. Өд сөд минь ургаг өндөрт нисэх гээд өлмийн дээрээсээ ойчиж мэднэ. Тээр доошоо.
           Том болохоо хүлээж байгаа хүүхэд байснаа саная л даа. тэсгэлгүй тэрүүхэндээ хөөрхөн бухимдаж тоглоомон хүүхэлдэйгээ мөчлөж нүдийг нь ухаад нууцаар баахан хэрэг таридаг нимгэн нүгэл зузаан дурсамжтай нас минь ээ. Яг тэр том болох хүлээлт шиг өд сөд минь ургаад өгөөч, үгүйдээ л ядаж үсээ ургуулж бяцхан тайвшрий. тэгээд үхий /сүүлиийн хоёр үгйиг цаас байсан бол баллаж цаана аа сэтгэлдээ томоор бичих бж/