нэгэн он айлчилан ирж, нэгэн
он улиран одох гэж бна. цагаа харсан чинь энэ оны сүүлчийн өдөр өнөөдөр ажээ. энэ онд би юу хийв ээ? миний хувьд энэ жил товчхондоо
ямар өнгөтэй байв аа?
дэндүү их цаг зав, их
өөрчлөлт, том сонголтын жил блаа. бүхнийг үгүйсгэж, өөрийн хийх ёстой болгоноос
аль болохоор бултаж, голорсон, утсаа салгаад алга болсон, ганцаараа их дэмий
тэнсэн, тэгж явахдаа зурагаа л зурж явлаа. өнгөрсөн бүх жилүүдээс өөртөө хамгийн
их зав гаргасан жил, тэр цаг заваа хамгийн сайхан, үр дүнтэй өнгөрөөсөн жил
блаа.
нээрээ өөртөө зориулж энэ блогийг хөтөлж эхэлсэн.
нээрээ өөртөө зориулж энэ блогийг хөтөлж эхэлсэн.
их өөрчлөгдлөө бас. араншин,
үзэл бодол, дуртай дургүй юмс. таашаал мэдрэмж сонсгол дууны өнгө духны үрчлээ
хүртэл. зоригтой татгалзаж, зоригтой шийдэж, зүгээр л азын сугалаа шиг
амьдралаас авсан хожсоноо дэнчин тавиад алдаа ихтэй арын хаалгагүй замаар
араагаа солин, арай өөрөөр амьдарч үзэхээр шийдлээ.
Тэнэг хүн шүү. Тэгээд ч ханахгүй ирэх он намайг илүү их өөрчлөлт хүлээж
бгаа. Хүсэж бгаа зүйл ч их, хувь тавилан хаашаа эргэхийг хэн мэдлээ дээ.
Хүүхнүүдийн хийлгэдэг хөмсөг
давхараа, хөхөндөө шахуулдагийг өөрчлөлт гэдэгтэй бүү андуураарай. Зүгээр л
хэлбэр шүү дээ. Хэрэггүй. Хэлбэрийг хэн ч xөөрчилж чада. Харин түүн дотор бгаа
хүнийг л ... гэдэгт.
Шинэ он чамаас шуналтай ихийг хүсэхгүй ээ. Зүгээр л чи байдгаараа л бж
бгаарай би бүгдийг хийнэ. Чамаас би авах юм аа авж, өгөх юм аа ч өгнө өө.
Шинэ он ирлээ дээ. Happy new year. С новым гондом. /ДОХ-оос
урьдчилан сэргийлье. Дорноговийн Оюутны Холбооноос... ккк ха хо ху/