Saturday, November 7, 2015

хх----хх----хх-----хх---

         Ажил үйлс бүтэхээ байж, мөнгө төгрөг муудаж. аз яг нүдэн дээр гялалзаад барьж авах гэтэл унтарчих юм. Нэг тийм гоё зивүүн үе бдаг даа.     бүүр ёрийн хаха.  Гэвч ухрахгүй няцахгүй буцахгүй мятрахгүй миярахгүй. ... 
        Зурааснаас минь өөр гоё болж бгаа юм алга. Мөнгө олдвол уучмаар байх чинь ээ... кккк. Зураас минь. Зураас бол би юм. Би л гоё болж байвал бусад нь хамаагүй хаха би ч ийм л балиар хувиа бодогч бгаам даа гэшшш. Бусад нь. Урсах одох бүхэн, шатан үнс болох бүхэн сайхан бүхэн чиний царай ч гэсэн 2рт. Би би би л 1рт бусад нь 2рт.  намайг тойрон чөтгөр шиг эргэлдэх юм бүхэн, хар, хар хувцаснууд, хоосон түрүйвч, хутга, хайч, хог цаас, холст масло, талхны үйрмэг, ном кино,  дуу бүжиг, бие даалт, даваа мягмар, цаг агаар, троллэйбус таних танихгүй хүмүүсийн урсгал. Хүмүүс ба би. Энэ хүмүүс ямар жаргалтай юм бэ? энэ хүмүүс ямар зовлонтой юм бэ? Надад сонин санагдана шал дэмий реклам шиг мөнгөлөг юм өнгөлөг юм шоколадны цаас шиг тугалган юм. Хошин шогийн бичлэг шиг бүтэлгүй явдалуудаар дүүрэн инээдмийн хямдхан. Зовлон гэж зуруул шиг ширүүн юм. Золгүй хөөрхий хүмүүс шатсан чүдэнз шиг л зоолсон гахайн тамхины утаа болно. Заваан заваан хүмүүс орчлон бузарлаж үнсны саванд овоорно. Хүн гэдэг чүдэнзний мод, чихрийн цаас, тамхиний иш. Хүмүүс гэдэг хог. Цэвэрлэгч нь харин цаг хугацаа хүмүүсийг хогны машинаар авч яваад холоо аваачаад хаяаад мартах газар бол оршуулгын газар.  Тэрүүгээр бүү яв төмөр утаснууд хөлд орооцолдоод бүдэрч унчмаар юм бна лээ. Шөнө бол нохойнууд хуцалдаад гар чийдэнгийн гэрэлд холоос ассан нүднүүд л яваад л яваад л яваад л....
         Хүмүүс тэгээд зураас татаад би. Би бол ... заза би бол тийм агуу бишээ. Намайг надаас бусад юу ч тодорхойлохгүй. ямар ч анкет ямар ч намтар хүний үг, миний ч үг, шагнал шийтгэл шар ногоон ямар ч өнгөнд би бхгүй. Би бол савхинд ороолттой уртаа сэгсгэр ширэлдээстэй салаалсан үстэй бөгтгөр хар юм биш. Би бол зураас юм. Би бол холигдоогүй өнгө би бол зурагдаагүй зураг би бол бичигдээгүй ном юм. Би зүгээр л эрх чөлөөтэй зураас би зүгээр л эвлүүлж тависан хэдхэн үсэг. доош нь хийгээд ч доошоо орохооргүй дээш нь татаад ч дээшээ гарахааргүй доз хэмжээтэй доль секундхэний настай живаа мянган амьд цэнэгт эс, микроб, шимэгч хорхой нус цэрийн нэмэх тэмдэг. Нэг далийж харвал хэрээс ч юм уу хэрчлээс ч юм уу хий огторгуйд хөвөх цэг мэт цэх тулвал цэлгэр тал мэт шулуун мэт муруй мэт би өөрөө зураас гээд тэр татсан зураас намайг гээд......

No comments:

Post a Comment