Миний характер
Мэргэжлийн хэллэгээр
Миленхолик
Мэдэхгүй улсуудад
гаж мэдрэл
зожиг өвчтэй
ухаантай гэмээр
тэнэгүүдтэй харьцдаггүй
тэд ч намайг мэдэхгүй
... Яасан их зан бэ гэж үү?
Ярзайсан энэ олныг чинь
Ялгаж дугаарлахгүй бол
Яаж учрыг нь олох юм бэ
энэ амьдралын
Яахав дээ тэнэг мөртлөө
Ялдам сайхан бүсгүйчүүд рүү
Ярвайж хараад байх утгагүй д дээ
заримдаа
Ярьсныг нь ойлгосон юм шиг л
Явдалтайг нь мэдсээр байж
Яалт ч үгүй татагдаад байдаг
Ягаан уруул нь бодогдоод байдаг
яг яривал би гэдэг чинь
яс нь цагаан ч мөр нь хар
явдал нь хазгай хүн үү дээ
тэгж бодохоор л тийм сайхан хүн биш дэг ээ би....
2011 он 11 сар
No comments:
Post a Comment