орок амьдар . гэхдээ үйлийн үр, бурхан бий гдгт итгэ. амьдарсан шиг
амьдрах хэрэгтэй /хүн шиг биш өөрийнхөөрөө/, мөрөөдөл нтр гээд гоё үгээр
нэрлэчихсэн шуналаа дэвсэж хая.... энэ миний зарчим ишлээд бх афоризм ч
олдсонгүй. писта юу хийхээ л ойлгочих тэгээд хий. хүүхэд хийнэ үү, хулгай хийнэ үү, халаасандаа гараа хийгээд зүгээр байгаад бна уу. өөрөө л мэд. тэгсэн ч бодолтой л байх ёстой. Хоолны тухай эсвэл 2 хүүхэнтэй зэрэг *** тухай... бодоол байвал хол явахгүй дээ. явахгүй шүү дээ. Шүдгүй өвгөн болж 100 жил насалсан ч амьдрал утгагүй. 1 дээр 1-ыг нэмээд тоо биш утга гардаг гдгийг олгох хэрэгтэй, амьдрал дээр. /математикт бол өөр байх л даа/ 1 нь би, нөгөөдөх нь тэр, тэнцүүгийн тэмдэгийн араас ганцхан хариу гарсан ч тэр жаахан бурхны бэлэг чи бид хоёрын амьдралтай тэнцэнэ. учир нь чи бидэн 2 их амьдралд урсаж уурсаж булингартаж бууралтаж явахад. тэр минь нэгэн цагийн чи бидэн 2 шиг ургаж ундарч уярч дуулж тэгсэнээ анхныхаа удаа амьдралд алгадуулж уйлж бидэн дээр ирээд хүн болох болно. харин хүн болохыг нь үзэж чадалгүй хөшөө чулуу болчихгүй юм сан даа.
үхэл уйтгарын гунигт бодол санааширал харамсал дүрэлзсэн бодлыг унтраачлаа.
ядаж байхад бороо ороод ахиж лав асахгүй нээ. гуниг бодол гудамжинд бороотой холилдон урслаа.........
уул нь өөртөө зориулж бичлээ. чамайг би чөлөө завсаргүй бодсоор байтал өөрийн минь бодол чиний тухай бодлоор, чиний тухай бодол бидэн 2-ын тухай бодолоор солигдчихсоныг сүүлд нь хараад бх нээ ойлгож ирэх шиг. чамгүйгээр би өөрийгөө төсөөлөхгүй бна гэдэг бил үү харин би амьдралыг чамгүйгээр төсөөлөхгүй болсон тэр үед чи намайг орхиод явсан. эргэж ирэхгүй ч гээгүй, ирнэ ч гээгүй, гээгдсэн түлхүүр /би/. түүгээр чи ,,,-г онгойлгоогүй. түүнээс хойш түгжигдсэн етрөнцдөө би амьдрах болсон.
T***** минь дээ намайгаа уучилаарай чамайгаа би санаал байх юм. /санаа алдав/
2012 /07/16
хэрхэн амьдрах тухай хичээл заах гээгүй
амьдралын тестыг алдаагүй бөглөх гарын авлага ч байхгүй
зүгээр л зүг чиггүй орж ирсэн үгээ биччилээ.
Хилэнгал Гүнбишрэлт
No comments:
Post a Comment