өнгөрөн одох гэж бгаа бүхэн зүүдлэгдэх ч юм шиг
өнгөрч байгаа хоромууд зүүдлэгдээд ч байгаа юм шиг
зүүд тэгээд
үзэгдэл үймээн үйл явдал
үелзэх зэрэглээ.
-зүүд, зүүд тэгээд юу юм бэ?
-амьдралын нэгэн хэсэг.
-амьдрал?
-зүүдний үргэлжлэл
-зүүд, зүүд тэгээд юу юм бэ?
-амьдралын нэгэн хэсэг.
-амьдрал?
-зүүдний үргэлжлэл
амьдралын бүх зүйл утгагүй
утгатай ганц зүйл нь утгайгүй гэдгийг ухамсарласан
ухамсар
уугаагүй байж согтож
согтоогүй байж солиорох
солиороогүй байж дэмийрэх
дэмийрээгүй байж толгой эргэх
толгой эргээгүй байж дотор муухайрах
дотор муухайраагүй байж шартах
шартаагүй байж уух
уугаагүй байж согтох.
толгой эргээгүй байж дотор муухайрах
дотор муухайраагүй байж шартах
шартаагүй байж уух
уугаагүй байж согтох.
-өнгөрсөн өнгөрчихсөн өнгөрцийшдээ.
-юу, юу гэнэ?
-үхцэн.
....
-юу, юу гэнэ?
-үхцэн.
....