Tuesday, October 9, 2012

амьдрал сарнайн өнгөтэй. ягаан уруулын чинь амтанд янаг дурлал минь асна. яах аргагүй амьдрал ягаан ягаан өнгөтэй. ..... ...гэж дуулжээ.

 

ногоорсон амьдрал минь хэзээ нэг ягаарахын бол оо, 

нодлин жилийн өдийд ямархан өнгөтэй байлаа даа,

.............................нэг л мэдхэд шарлачих вий дээ, ............

намрын олон өнгөнөөс
намайг дүрслэх өнгө алга,
нимгэхэн намтрын минь
нээгдээгүй хуудсуудыг сөхвөөс,
нэг хэсэгтээ л улаан
нилэнхүйдээ цагаан байгаа.
нэмж нэг ч цэг хатгаагүй
нөгөө л хэвээрээ цагаанаараа.

амьдралын олон өнгө,
өлөн хир өнөө ч араас минь дагсаар байхад.
өчигдөрийнхөөрөө л хэвээр цагаахан байхад
өчнөөн садаа.

садаатай гээд ч яахав дээ.
садаа ихтэй энэ хорвоод
садам хуссейн хүртэл садаа.
сайхан зүйлс сая саяаараа дэлгэрч,
сарнай цэцэг өнгө өнгөөрөө ургадаг хойно
санаа сэтгэлээ сэвсгэр цагаан байлгана гэж,
санахгүйгээр бүгдийг мартаад.
салахгүй дээ гэж хүүхэд наснаасаа зүүгдэн,
саваагүйтэн савангийн хөөс салхинд үлээж зогсох,
савлууран дээр хааяа очиж суух нь
сэтгэлийн гүн дэх өнгийг минь
сэвхны цаанаас тодруулдаг юм.

дэрлэж унтдаг дэвтрийн минь
дэрвэгэр цагаан цаас
дандаа цагаанаар намайг угтаж
дарвуулт завь шиг тэгээд
далай тэнгисээр аялуулдаг.
дурангаа сунгасан далайчин
доглон хөлтэй дээрэмчин
дүрсгүй ногоон тоть
давалгаа дамжин хөвөх
дарсны шилтэй захидал гээд
дэлгээтэй цагаан талд
дэгдэж амилах ертөнц
дэргэдүүр өнгөрөгч нэгэнд
дөрвөлжин хоосон цаас
дахиад минийхээр харахын бол
дүүрэн цагаан өнгө
дүүрэн цагаан өнгө

 цагаан өнгө тэхээр хоосон биш
цааш нь өнгийн харвал
цэлгэр ногоон тал
цэлмэг хөх тэнгэр байгаа.


ганц дуунаас болоод бараг шүлэг биччихлээ. хүмүүс ойлгох болуу? Эдитын дууг Mireille Mathieu гэж сайхан дуулжээ. La Vie En Rose...

No comments:

Post a Comment