Thursday, November 7, 2013

Өнөөдөр чинь харин хэнгэнэтэл сайхан уйлчихмаар ч юм уу? Хэзээ авсан битүү шарх өнөөдөр задрах гэж байгаам бол. Амьдрал сайхан байна аа бүх юм зүгээр. Амьдрал сайхан байна. Аяар аяархан салхи сэвэлзэж, цаг агаарын мэдээгээр дөрөвөөс 9н метр секунд шөнөдөө сэрүүхэн өдөртөө дулаахан. Сэмхэн байтал сэжүүр ч үгүй сэмжин үүлс тэнгэрт хуралдажээ. Нэг тийм юм болох гэж нэмэгдсээр байгаа тэр үүлсийг сарниаж нэг шиврээч нулимс минь. Хэтэрхий их хуурайшаад байна сэтгэл минь хайр сэтгэлтэй учирвал шатчихаж мэднэ хураа хайрла хурмаст минь — listening to http://soundcloud.com/rapuka/zuud

Saturday, October 26, 2013

шороо шуурсан хавар цаг
шоронгийн гэгээвч шиг подволийн цонх
энэ шорондоо эрүүл агаарт байхаас илүү эрх чөлөөтэй
хөл нүцгэн үс сэгсгэр эндээ дуулж бүжиглэнэ
ийшээгээ яаран тэмүүлнэ

гадаах амьдрал машин тэрэг
гунигласан саарал улиаснууд
гудамж даган эгнэнэ
шиврээ бороог хүсэх тэд
шил шилээ даран
тэвчээртэй болоод аниргүй
хэн хэндээ хань болон
хичнээ удаа бол эд
царай муутай модод
цаанаа л нэг өрөвдөлтэй

Monday, July 8, 2013

зүрхний үг -1 /ккк/

Би ер нь худлаа ярьдаггүй. ярьж чадахгүй. худлаа ярьмааргүй байдаг. 
Үнэнийг л хэлдэг. 
Гэхдээ хэзээ ч жинхэнэ үнэнийг хэлдэггүй. хав дарж нуудаг.
Гүн худаг мэт дотоод ертөнцөд минь "үхэл үнэртээстэй."*
Хүн итгэж болох үнэнийг л хэлж, жинхэнэ "далд зүйлээ"** бусадаас үргэлж нуудаг учираас би хамгийн сайн "худалч"***

*-үхэлийн үнэр үндэс ногоонд шимэгдэн анхилуун цэцэгс болж ургадаг. үнэн гэдэг аймшигтай, үхэл гэдэг гайхамшигтай.  чи үхнэ, би үхнэ. энэ бүхэн шаал утгагүй, өчүүхэн санааныхаа төлөө үүрээд барахгүй  нүгэлийг үйлдсээр...

**далд зүйл-  далдын далд дахь давхар цоожтой өрөөнд минь дөхөж очих хүн дэлхий дээр чухам хэд бгаа юм бол? дэмий сэлгүүцэх ихэнх хүн дээгүүр доогуур гүйлдээстэй. дунд нь тэгээд зүрх гэж нэг юм бгааш дээ. оюун бодлын минь оньс олон хаалга цоожноос онгойлгож яг түүнийг хэн татах вэ? ... хэн ч биш гэж үү? тэрбиш , энэбиш, басбиш тэгээд яг аль зурхайч нь мэдэх вэ? ирээдүй болоод ирээгүй учирлыг мэдэх ид шидтэн хаа байна. ингэж дэмийрч байхаар шилэн лангуун дахь хямдхан хүмүүсээс шилж гололгүй нэгий нь олоод  санжмеетр санжмеетрээр сэтгэлд нь ойртон шөнийн оддыг хамт тоолон ширэлдсэн үсийг нь ширхэг ширхэгээр тайлахдаа хэний ч тайлаагүй ширэлдээг олон шижир алтан түлхүүрээр шинэ ертөнцийг нээхэд шоронд хорьсон "далд зүйлээ" шонхор мэт эрх чөлөөтэй нисэхийг нь үзэх юм уу? хоёр бие нэгэн ертөнцөд холилдон уусна. 

 гэвч чи намайг хайхгүйм бол би чамайг хайхгүй. би чамайг хайж өөрийгөө олох гэж хатаж мацаж гарах уулчин бна уудмын холын аянчин бна. хүмүүсийг дундаас намайг битгий хайгаарай тэнд чинь би байхгүй. дотогшоо би өөрийгөө далд ортол нь унагаачихлаа. түүний дотроос түүний дотор луу нь хармаар байгаа нь тэгээд юутай холбоотой юм бол ямар нэгэн далд зүйл үү?

***худалч-дандаа л худлаа ярьдаг.чиний сонсохыг хүссэнийг, итгэж болох ухаалаг үгсийг ... энэ тэндээс уншиж дуулсанаа хавчуулаад. сайн туршлагатай худалч болхоороо хүний худлаа яриад байгааг амархаан мэдчихдэг. тэглээ ч мундаг худалч болохоороо ярьсанд нь худлаагаасаа итгэж нөгөө худалчаа давж гарна. үнэнээ хэлж байгаа хүн бол үнэхээр өөр байдаг. өр зүрхэнээсээ тэдэнд хайр зарламаар. тэгээд л хүүхдүүдэд нээх хайр татаад, хатуу юмыг хааяа хайж сурагламаар болдог биз.

Tuesday, June 11, 2013

"эзэнтэй" захидал -3

Сайн уу? СССР улсын сэвсгэр цагаан цаас байсангүй.
Чамд хэлэхийг хүссэн чамайг харахыг хүссэн хүсэл минь оргилмол хайлам гал улаан чулуу.
Нүдний өмнө зүрхний тэнд чи ойрхон байх ч зөрөөд өнгөрөлгүй зорьж очоод чамтай уулзъя гэхэд дэндүү хол харц чинь дээгүүр.
Чиний ганган гал нүдний ховсноос хол хаа нэгòýý чамд би одоо бичиж байна. Чиний өмнө би орчлонгоос тасарч орхидог учраас. Чамаас далдуур сэтгэлээ аргадан газардуулан байж бичиж байна.
Би чиний нэрийг чинь ч бүтнээр нь мэдэхгүй, дуу хоолой, үнэр, сэтгэл доторхийг чинь би огт мэдэхгүй. Миний мэдэж байгаа юм гэвэл би чамд улам бүр татагдаад байгаагаа л мэднэ.
Чи өдөр бүр, өглөө бүр өөрийгөө толинд хардаг байх л даа. Гэхдээ тэр гоо үзэсгэлэн миний нүдээр ямар гайхалтай бөгөөд зүрх зогсом харагддагийг чи лав мэдэхгүй байх. Яаж ч болохгүй сонин мэдрэмжтэй анх учирсан нь чи байлаа.

Áîäëûí ìÿíãàí ¿ç¿¿ð
Õ¿ñëèéí çóóí çàíãèëàà
Ç¿ðõíèé ãàíö àðãàìæàà ìèíü.


Бяцхаан хуудас цааснаа багтааж ядан  бушуухан гарт нь атгуулах гэж би чинь ихэд яарч билээ. Тэгэхэд би дурласан байж тэр охинд унаж тусаж , бүх юм хуучирч бичсэн үг л үлдэж...

Sunday, May 19, 2013


ганцаардал бол хамгийн том бэлэг байжээ миний ертөнцөд гайхалтай бөгөөд гоо үзэсгэлэнтэй. хүмүүсийн айдаг тэр зүйл.

харанхуй бол хамгийн хурц гэрэл гэгээ минь байжээ. миний ертөнцөд. хязгааргүй уудам болоод хэлж таашгүй. хүмүүсийн айдаг тэр зүйл.

галзуурам нүргэлэх хашгираан бол гарцаагүй миний амьсгаа дарам аниргүй мөн. Мэдрэмж минь миний биеээс салан одох мансууран татагдах нэгэн цэгээс нисэх гэж буй мэт нэг тийм тайвширал минь юм.

Тас зөрж ингэж явахгүй л бол тэр намайг олохгүй. Би түүнийг гүйцэхгүй.

үхэл бол үүрд чөлөөлөгдөөд үйлийн үрээр үтэр түргэн дахин төрөх тийм нэгэн хүмүүнийн эхлэл эгшин зүүрийн төгсгөлөөр арилжигдах бурхантай хийх наймаа. үргэлжлүүлэхээр ирсэн үрж дуусашгүй амьдралд үзэгдээд өнгөрөх сүнс аян зам.

Амьдрана гэдэг бол үхлийн сонгодог хэлбэр. Үнэндээ үүрд эндээс нисэн одож байж л амьдарч байсан эсэхээ мэднэ. Үүрд гэдэг үгэнд битгий итгэ. Тэр чамайг үүрд хайрлаж чадахгүй үйлийн үр бий гэдэг л итгэ.



------------
түлхүүр үг нь ганцаардал, харанхуй, рок хөгжим, үхэл... энэ үгс намайг түлхээд ...




ганцаардал бол гоё үг, үхэл бас гоо үзэсгэлэнтэй. үхлийн гоо үзэсгэлэнг биширсэнээр амьдралыг муухайгаар харах албагүй харин ч илүү амьдралыг хайрлам бас амьдраад л баймаар болдог.

Tuesday, January 29, 2013

bolson yavdal 1

bi gej bagshiin helseneer 'zuraach boloh geed ydaj yvaa neg muu amitan' yum bna da. /ineev/ tuhain ued duuniih n ungunuus bolood ch yum uu ih durgui hurch, shar gozoij blaa. daraa n bas neg udaa 'chi ydahnaa hunii umnu nuur ulaihaargui yum ereechdeg bolood minii shavi mavi gej dongosdog bolooroi' gj avdiin, odoo l neg minii shavi ntr gej ug ungadag bolloo. /bas l ineev/. gevch yaj ch hicheesn nuguu 'boloogui l bna daa' geh ug n heveeree. / :-( /
tegeed bagsh heldiin - 'gol n chi nadad bish uurtuu taalagdah tiim zurgiig l zurah heregtei , harin chinii taalamj taashaaliig chin urlagiin tuvshind hurgehed chin l bi tuslana. taashaal chin ter deer hurch bolno. ... chi l uuruu ter deer uuruu l garna shuu dee. chadah uu? geel ih bassan yanztai asna,
- chadah geel uzne dee?
-aa medkuu, hetsuu shuu de

ingehed bi uurtuu taalagdsan zurag zursan bil uu?
zurj bhad taalagdana, zuraad duussnii daraa taalagdana, margaash n taalagdana... nuguudur n daan ch uzen ydna, urahii n urj, shataahii n shataana.

iimerhuu ued 'uran buteelch hun uurtuu taalagdaad ireheeree l zogschihdog yum' gej nuguu hunii ugeer uuriiguu umuurnu uu. dotroo. :-)


oirdoo shavi gej heluuleed bgaa bolohoor olon zuil bodogdohod hurev. suragch blaa yahav dee, oyutan blaa bas l yahav dee l, harin n shavi bhiin tuld ih temtsej, urt hugatsaag tuullaa, amargui. ...goy









Friday, January 18, 2013

Би


Амьдралын их далай гэж яридаг. Хэрвээ амьдралыг хөх цэнхэр далай гэвэл хөвөө ирмэгт нь хөлөг онгоцоо залуурдан буй далайчин нь би юм. Аянга цахилгаан, аадар бороо, тэнгисийн зөөлөн салхи, таашгүй адал явдалуудын аль алинтай нь учирна. Энгүй их далайгаас сувд шүүрэх эсвэл өмхий ногоон замаг шүүх эсэх нь далайчин миний зориг тэвчээр зүтгэл тэмцэлээс л хамаарна.
Үлгэрт гардаг эрдэнэсийн арлыг олох газрын зураг надад байхгүй ч үргэлж зөвийг заадаг сэтгэлийн луужин зүрхэнд минь байгаа болохоор би төөрөөгүй л явна. Магадгүй тэр арал, алсын диваажингаас ч илүү дээр газар намайг аваачих ч юм билүү?
Хайр хүндлэл, халуун дулаан орон гэр, хамтдаа насыг элээх хань нөхөр, хөлөө хучуулах үр хүүхэдтэй болохыг хүсдэг хүн бүрийн л адил амьдралаас аль чадахаараа хүсэх юм. Хүсэхдээ салхи сөрөх нь ч бүү хэл мөс зүсэн урагшлах хүчит онгоцны ахмад ч байж чадах их хүч бяцхан биенд минь бий. Уйлсан ч нулимсаа арчихаараа улам их хүч ордог. Уурласан ч ухаанаа давж бархирч хашигчдаггүй. Уусан ч гэснээс би дахиж хэзээ ч уухгүй /улаанаар бичсэнийг өгүүлбэрийг хасчдийм уу? /

Хувь миниий дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, баярладаг гомддог болохгүй бол уйлчихдаг, шар хөдлөвөл шөнжингөө ширээнийхээ ард суучихдаг, шаазан аяганд сахартай цайгаа хийчихээд ууж ч амжилгүй ухамдаж суусаар байгаад хөрчихсөн хойно нь гэнэт их ундаассанаа мэдсэн /ухаарсан/  юм шиг гүд гүд хийтэл нь уучихдаг. Энэ мэтээр нялх багаас насанд хүртэл минь магадтайяа түүнээс цааш үргэлжлэн тогтсон, тогтох зуршил дадалууд...  давтагдашгүй давтлаа гэмээн дууриашгүй дууриалаа гэхэд яг оригоороо орок над шиг хэн ч амьдарч чадахгүй.
            Аав шигээ, ээж шигээ заримдаа ах шигээ гэхдээ л өөрийнхөөрөө баймаар бяцхан зөрүүд баллуурдашгүй араншингууд минь хэнийх юм бэ? Урьд  насны учир явдал уу? Удамшиж дамжсан ген гээчийнх нь үү? Ухаан багаасаа үлгэрлэн дууриасан, зөндөө хайрлуулж заримдаа загнуулсанх /хайраа нууж муу бүхнээс өмөөрч намайг загнадаг байжээ/ зан суртахууны минь тогтоц замбараа дараатай, зөв буруугаа ялгахтайгаа, зусарддаггүй, залхуурдаггүй болж.
            Ер нь тэгээд нэг голын усанд хоёр орж болдоггүй гэдэг шиг өөрийгөө хичнээн сайн тодорхойллоо ч урсах амьдралын өөр нэгэн өдөр дахин өөрөөсөө хэн гэдгээ асуухад өнөөдрийн би өнгөрсөн цаг дээр яригдаж өөр нэгэн би миний өмнөөс дуугарах болно. Хамгийн чухал нь өнөөдрийн “би” хэн байхаас маргааш “би” ямар байх нь шийдэгдэх учиртай. Маргаашийн тэр “би” нойр, залхуугаас болоод өнөөдөр сүйгэгдэхийг би хүсдэггүйдээ өнөөдөр би утга учир, зорилготой бас завгүй амьдардаг юм.


Бичсэн, бичихээсээ өмнө бодсон: Хилэнгал /Гүнбишрэлт  

Жич: энэ бичвэрийг би дүүгийнхээ философийн ч билүү хичээлд нь зориулж дүүгийнхээ өмнөөс өөрийнхөө үгээр бичсэн юм. тэхээр дээрх "би" гэдэг хүний тодорхойлолтонд дүүгийн минь ч, миний ч шинжүүд орсон. дашрамд би бол залхуу, дүү бол шургуй, уйгагүй бас уйланхай харин би дууламтгай, хууламтгай, хусамтай, хайнга нөкөр.