ганцаардал бол хамгийн том бэлэг байжээ миний ертөнцөд гайхалтай бөгөөд
гоо үзэсгэлэнтэй. хүмүүсийн айдаг тэр зүйл.
харанхуй бол хамгийн хурц гэрэл гэгээ минь байжээ. миний
ертөнцөд. хязгааргүй уудам болоод хэлж таашгүй. хүмүүсийн айдаг тэр зүйл.
галзуурам нүргэлэх
хашгираан бол гарцаагүй миний амьсгаа дарам аниргүй мөн. Мэдрэмж минь миний
биеээс салан одох мансууран татагдах нэгэн цэгээс нисэх гэж буй мэт нэг тийм
тайвширал минь юм.
Тас зөрж ингэж явахгүй л бол тэр намайг
олохгүй. Би түүнийг гүйцэхгүй.
үхэл бол үүрд чөлөөлөгдөөд үйлийн үрээр үтэр түргэн дахин төрөх тийм
нэгэн хүмүүнийн эхлэл эгшин зүүрийн төгсгөлөөр арилжигдах бурхантай хийх
наймаа. үргэлжлүүлэхээр ирсэн үрж дуусашгүй амьдралд үзэгдээд өнгөрөх сүнс аян
зам.
Амьдрана гэдэг бол үхлийн сонгодог
хэлбэр. Үнэндээ үүрд эндээс нисэн одож байж л амьдарч байсан эсэхээ мэднэ. Үүрд
гэдэг үгэнд битгий итгэ. Тэр чамайг үүрд хайрлаж чадахгүй үйлийн үр бий гэдэг л
итгэ.
------------
түлхүүр үг нь
ганцаардал, харанхуй, рок хөгжим, үхэл... энэ үгс намайг түлхээд ...
ганцаардал бол гоё үг, үхэл бас гоо
үзэсгэлэнтэй. үхлийн гоо үзэсгэлэнг биширсэнээр амьдралыг муухайгаар харах албагүй
харин ч илүү амьдралыг хайрлам бас амьдраад л баймаар болдог.
No comments:
Post a Comment