Monday, July 30, 2012

"эзэнтэй" захидал. 2





Ñайн байна уу? Санаж мөрөөдсөн хүсэл минь. Чамайг харалгүй өнгөөөрөсн энэ хэдэн өдөр надад үнэхээр хүнд байлаа. Шал хэрэггүй хүмүүс нүдний өмнө өчнөөн олноороо ч эрж хайн, үгүйлэн гансаруулсан чи минь огт үзэгдэхгүй юм. Ядаж чамайг холоос ч болтугай харчихаад зүрхээ тайтгаруулахсан. Зөөлөн байсан хайр минь юунд чи ингэж хатуурхана вэ? Илүү зүйл хэрэггүй чамайг харахыг л хүсээд байна.

Намайг чи хий үзэгдэл гэж бодоорой. Харсан ч хараагүй юм шиг хажуугаар минь өнгөрч, хайхрамжгүй зан гарга. Чиний нүдэнд би дахин өртмөөргүй байв ч чамайг харахын төлөө зүрх цохилно.
Анх чамайг хэзээ харсныг санахгүй байна  нэг л мэдэхнээ  нүдээрýэ чамайг хайдаг болчихсон байсан хэрэв чамайг хараëгүй удвал үгүйлэн санаж  нүдээрээ биш боäлоорой төсөөлж сэтгэлдээ хардаг болчихсон . ×иний зөөлөн намóун мишээл аядуу тунгалаг царайг чинь санааíдаа тодоос тод зуран үлдээх гэж хичээдэг чамайг үгүйд чиний тухай тэр зураг надад хань болж ганцàардлын  чимээгүй оршихуйд  надад хань болдог сон. Хажуудаа байгаа хоосон сандал, алхан өнгөрдөг гудамжны эхэн гэрлын дор, шатны тэнд, үүдний зайд чамайг байгаагаар төсөөлөн бодох надад жаргалтай түүндээ итгэх нь бүр ч солиормоор...
Чамайг харах гэж л өдөр хонîгийг өнгөрөөж байгаа юм шиг бусдаар бол инерци ба рефлексээрээ шааригдсаар л.
Чамд нууцхан дурлаж, чихарах цаснаар жаргалтай алхаж явахад цас ингэж хүчтэй шуурч байсныг санахгүй юм байна. нэг их удалгүй хавар болж хэлж амжаач үгүй байтал зуныг даваад намрыг хүлээхээр болсон. Сүүлчийн навчис унахаас өмнө чамтай би танилцаж, анхны цас орохтой зэрэгцэн сэтгэлээ чамд нээхийг хүссэн юм. Энэ намрын налгар өдөр бүрийг сүүлчийнх биш байгаасай гэж хэдий хүссэн ч намар чи уртдаад уртдаад цасанд дарагдчихлаа. Ахиад л хүйтэн өвөл... ººðºº ÷ ìýäýëã¿é ÷àìàéã øîõîîðõîæ ýõýëñýí òýð ºâºë øèã.
Одоо надад чамд хэлэх ганц л үг үлдэõ øèâ äýý. “Чамд чинь сэтгэлээсээ баярллалаа” чиний надад өгсөн бүхний төлөө, намайг өөрчилж чадсны чинь төлөө, хөндий цээжинд минь цэцэг ургуулж өгсөний төлөө...  чиний сайхны төлөө...  чамд баярлалаа

Намайг тоогоогүй намайг дурлуулж чадсан охинä.


dahin unshsan chin setgel buur  huduluud niitelchihie.   4jil ungurchihuj de. 
hairtai chamdaa

Friday, July 27, 2012

бодлын сериал 20хх

Би ганцаарддаггүй мөртлөө их ганцаардмал болчихож, одоо яанаа?
Би тийм ч олон найзгүй, гэхдээ уулзаж хоол идэж, буу халах хэдэн найз бий. Олон танилгүй ч ажил төрлийн хүрээний хүмүүс бий. Гэхдээ ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлэх дуртай. Нэг мэдсэн чинь ганцаараа бүгдийг хийдэг, тэгсэн хэрнээ ганцаардсан мэдрэмж төрдөггүй болж. Жишээ нь дэлгүүр хэсэх, гадуур алхах, ажил хөөцөлдөх гэх мэтээс авахуулаад л. Тэгээд ер нь хүмүүстэй нийлж наргиж цэнгэж, аялж зугаалж явдаггүй. Хүмүүсийг хараад байхад их өөр байдаг ч юм шиг. Эсвэл буруу бодоод байна уу? Та нарын амьдрал ямар байдаг вэ? 

         “Ганцаардлыг тэвчиж чаддаггүйгээс л бидний бүх гай зовлон үүддэг Эндээс л хөзөр гоёмсог чамин эд зүйл архи дарс хөнгөмсөг зан хүүхэн шуухан бүдүүлэг авир хорон үг атаа жөтөө сэтгэл зүрхээ хараан зүхэх бурхныг мартах зэрэг бүхий л хилэнц нүгэл гарч байгаа юм” гэж бичсэн хүний үгтэй санал нийлж байна. хоёулаа цуг ганцаардах уу тэгвэл энэ нэгэн төрлийн хосолмол ганцаардал болно. ккк
       Би бас их ганцаардангуй, гэхдээ ганцаардмал бол биш. ганцаараа бол амар ч юм шиг. /санаа нийлэх хүн олдохгүй болохоор/ хэрэв олбол бас гоё бх л бх. 
       Ганцаардал 2 янз байдаг.

                                                             1. / 1-р төрлийнх нь/  Өөрөө ганцаараа бхыг илүүд үздэг ч (ихэнхдээ ганцаараа бдаг) бусадтай бхад эвээ олоол бдаг. (эелдэг , нөхөрсөг ганцаардагч) Ганцаараа бхдаа илүү бүтээлч, илүү амьдрал утгатай, сонирхолтой, таатай бдаг. /би иймхэрхүү хүн л дэ/ Энэ төрлийн ганцаардал бол эзндээ харин ч ээлтэй бдаг. үүнд сүрхий муу юм бхгүй, яваандаа зүгээр л хүний зан чанар болон төлөвшчихдөг. Ийм хүмүүс таг ганцаардал амитан бол биш шүү. гэр бүлсэг /гэр амьтай/ хүнийг хайрлах мэдрэмж өндөртэй. бусадаас илүү цөөн нөхөд, хайрын түүхтэй бдаг ч тэр хайрандаа үнэнч, хүний жинхэнэ анд бдаг. Ихэнхдээ хамгийн сайхан хайрын эзэд бдаг. заза олон юмгүй товчхондоо 1-р төрлийн ганцаардагчид миний бодлоор ЗӨВ. /энэ бол асуудал биш ердөө л чи миленхолик темпераменттай /би ийм темп.тэй/, эсвэл өвөө аав ч юм уу хэн нэгнийхээ араншинг дууриасан бж болийш д/
                                                           
                        1р төрлийн ганцаардал бид түүн дээр өөрөө яваад оччихдог тийм /тайвширал/ юм. харин 2- төрлийнх нь дургүй байхад салж өгдөггүй аймшиг.

                                                               2, 2-р төрлийн ганцаардал бол бидний хүсэх зүйл биш. хэн нэгэн хүний орон зай үгүй болох, хаягдахад төрдөг мэдрэмж.
 ер нь энэ ганцаардал жирэмслэлттэй төстэй юм шиг. хүсэн хүлээсэн жирэмслэлт хүнд аз жаргал авчирдаг /жаахан хөөрхөн бабу/. хүсээгүй жирэмслэлт бол мэдээж ямар олиг бхав. аборт гээл... хүсээгүй нь 2-р төрлийн ганцаардал. 
             Үүнийг ялгаж салгахгүйгээр шууд ганцаардалыг муу зүйл гээд хамт олноо хүндэлсэнгүй гээд дайраад бх нь утгагүй. Би лав 10 жилдээ багш нарын хурлаар хамт олноосоо тасарсан, тоодоггүй нтр гэж загнуулж түмэн амитаны урьд чичлүүлж бхдаа багшийнхаа өмссөн дээлний хээг шохоорхон харж толгойдоо тэр хээг зурж байхад, шал тэнэг юм гэж бодоод ичсэндээ доошоо хартал шалны хулдаасны хээ бас их гоё санагдаж билээ. Дараа нь энэ бол миний дутагдал биш зүгээр л зан чанар минь юм бна гэж өөртөө эвлэрсэн ч зарим хүмүүс үүнтэй эвлэрээгүй хэвээр л бсан. Яваандаа тэд амьдралаас минь алга болж. Бас ховорхон ч гэсэн илүү сайхан хүмүүстэй учирсан.
             хүмүүс надад таалагдахгүй бол би зүгээр л тэдний байхгүй бна гээл төсөөлчдөг. зууралдаж зөрчилдөж хэрэлдээд бх ясны дургүй. Заримдаа ангидаа очихоор хов хоосон ширээ сандал, хоосон анги угтдаг /үнэндээ бөөн бужигнаан/. манай анги 36 хүүхэдтэй ч надад бол 10 эсвэл заримдаа 3 , 2 хон хүүхэдтэй юм шиг л надад төсөөлөгддөг бсан.
           10 жилээсээ хойш миний хамгийн түрүүнд мартсан зүйл бол тэдний нэрс. цоомоо, билэгээ, түмээ тэгээд хэн хэн ч билээ....
             Хүмүүсийг би тархинаасаа арчин хаясан ч хүмүүс намайг санаад бгаа нь надад төвөгтэй санагддаг. Хаа хамаагүй газар явж бхад чинь хүрж ирээл сайн уу? юу бна гээл ная олон юм бурчихдаг. Далан долоон булчирхайгаа тоочоод байхыг нь сонсоод бх нь хэцүү, тэр нь даамжираад хов жив болохоос нь өмнө салж амардаг.

            Хүмүүсийг би хог /хэрэггүй/ гээгүй, өөрийгөө бас хиргүй ариухан ч гээгүй. бодит бдлаа биччиллээ хувиа хичээгч, парзит хувалз гээд энэ төрлийн сонсоогүй муу үг надад бхгүй бх. ихэнхийг нь мартчихаж. миний нүдэнд "хоосон дүрс" гэж харагдсан хүмүүс маргаангүй хэн нэгний, хэсэг бүлэг хүмүүсийн хувьд ч юм уу хамгийн хайртай хүн нь. Тэд цөм ээжийн хөөрхөн хүү, аавын хайрт охидууд, одоо зарим нь аав, ээж, хайрт хань, нөхөрүүд болцгоосон. товчхондоо би ихэнх хүмүүст сайн сайхан ч юм хүсдэггүй, тэгээд хэнд ч муу юм сандаггүй. зүгээр л "хамаагүй" амьдардаг юм шиг. Чиний төлөө гэж худлаа дэмийрэн цагаа үрж чадахгүй найзууд л биш бол. тэртээ тэргүй би 2-н хооронд хажууд нь намирч яваад хэнд ямар хэрэгтэй гэж бүх юм үйлийн үрээрээ л болно шүү дээ. Гэхдээ хэн нэгнээ яалт ч үгүй хэцүү зовсон үед нь  зөнгөөрөө өөрөө болно биз, заяа нь мэдэг гээд хаячихаж чадаагүй хоёр гурван тохиолдолоос харахад хүн чанартаа зулгаагдан амьдарч бгаагаа мэдсэн юм даг. Бас өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гэж бгаа жаахаан гөлгийг гэртээ 2 сар тэжээсэн зэрэг нь хүний мөс нь хайлчаагүй бгаагийн  баталгаа биз.


                ганцаардал, ганцаардмал гэх үгүүд нь их өрөвдөлтэй сонсогдоод байх шиг санагддаг юм. Тэглээ гээд энэ үгийн цаана агуулж байгаа утга нь тийм ч өрөвдөлтэй биш байж болно.
харин ч бадрангуй дайчин цогтой тэмцэгч, уран бүтээлч ... гэх зэрэг үгүүдийн давхар утга нь юм шиг.
 
/ дараа нь энэ сэдвээс хадуураад өөр юм залгаад биччихсэнийгээ дараа бодлын сериал 2015 гэж гаргана аа/
             

Saturday, July 21, 2012

,-х-Х-х-,

                                                                     -х-Х-х-

мартахсан...
маргаашыг ч
маргаашын маргааш
тэрний маргаашуудыг ч 
                 мартахсан
                 мартах болно
                 мартсан байна.
санагдаад өнгөрсөн ч 
санааширч дэмийрэхгүй
тийм дээ 
  бодохыг ч хүсэхгүй
      өөр бүсгүй,  өөр дурлал
                                    өөр мөрөөдөлд
өчигдөрөө ч мартан
      өргөн орон дээр
        өөр хүний гэрт
            өглөөний цай уух болно.


жавартай өдөр ч жаргалтай имээмсэглэж
зураг урлал, зуун граммтайгаа 
гучхан жил амьдраад үхэхэд
гутрахгүй гуйхгүй тонилоод л өгнө
                         тоостын хорвоогоос 
     тийм болохоор
тоолдог хэдэн төгрөгний төлөө
тодорч овойх нэрийн хойноос гүйгээд бхгүй
    тийм болохоор
ял юм шиг ядуусын амьдралаас
тушаал юм шиг томчуудын амьдрал руу зүтгэхгүй
                                                               зүглэх ч үгүй.

зүлэг өвс шиг дарууухан 
зэрлэг ургамал шиг зулгаалгуулчихалгүй
зүв зүгээр 
                                     амьдрахсан
зуурхан амьдарлаа ч 
зуу байтугай жил үлдчих юм хийхсэн

амьдрахыг урлаг гэж
шинжлэх ухаан, 
шашин ном
шунал хүсэл дэмий зүйлээс нь
                    арчиж хаяхсан
уншиж, согтож, уярч, бичээл
зурж, будаж, нялж, сараачаал

жаргаж наргин
зүдэрч зовлонгоо 
жаргалын дарстай 
ууж идэхсэн.

ханатлаа жаргах юмсан 
үхэтлээ зурах юмсан.

                                                                     
                                                           2011 оны өвөл                 /бор дэвтэрээсээ/    
                                                                        ***










Sunday, July 15, 2012

орок амьдар . гэхдээ үйлийн үр, бурхан бий гдгт итгэ. амьдарсан шиг амьдрах хэрэгтэй /хүн шиг биш өөрийнхөөрөө/, мөрөөдөл нтр гээд гоё үгээр нэрлэчихсэн шуналаа дэвсэж хая.... энэ миний зарчим ишлээд бх афоризм ч олдсонгүй. писта юу хийхээ л ойлгочих тэгээд хий.            хүүхэд хийнэ үү,          хулгай хийнэ үү,        халаасандаа гараа хийгээд зүгээр байгаад бна уу. өөрөө л мэд. тэгсэн ч бодолтой л байх ёстой.   Хоолны тухай эсвэл 2 хүүхэнтэй зэрэг *** тухай... бодоол байвал хол явахгүй дээ. явахгүй шүү дээ.        Шүдгүй өвгөн болж 100 жил насалсан ч амьдрал утгагүй. 1 дээр 1-ыг нэмээд тоо биш утга гардаг гдгийг олгох хэрэгтэй, амьдрал дээр. /математикт бол өөр байх л даа/ 1 нь би, нөгөөдөх нь тэр, тэнцүүгийн тэмдэгийн араас ганцхан хариу гарсан ч тэр жаахан бурхны бэлэг чи бид хоёрын амьдралтай тэнцэнэ. учир нь чи бидэн 2 их амьдралд урсаж уурсаж булингартаж бууралтаж явахад. тэр минь нэгэн цагийн чи бидэн 2 шиг ургаж ундарч уярч дуулж тэгсэнээ анхныхаа удаа амьдралд алгадуулж уйлж бидэн дээр ирээд хүн болох болно. харин хүн болохыг нь үзэж чадалгүй хөшөө чулуу болчихгүй юм сан даа.

үхэл уйтгарын гунигт бодол санааширал харамсал дүрэлзсэн бодлыг унтраачлаа.
ядаж байхад бороо ороод ахиж лав асахгүй нээ. гуниг бодол гудамжинд бороотой холилдон урслаа.........

уул нь өөртөө зориулж бичлээ. чамайг би чөлөө завсаргүй бодсоор байтал өөрийн минь бодол чиний тухай бодлоор, чиний тухай бодол бидэн 2-ын тухай бодолоор солигдчихсоныг сүүлд нь хараад бх нээ ойлгож ирэх шиг. чамгүйгээр би өөрийгөө төсөөлөхгүй бна гэдэг бил үү харин би амьдралыг чамгүйгээр төсөөлөхгүй болсон тэр үед чи намайг орхиод явсан. эргэж ирэхгүй ч гээгүй, ирнэ ч гээгүй, гээгдсэн түлхүүр /би/. түүгээр чи ,,,-г онгойлгоогүй. түүнээс хойш түгжигдсэн етрөнцдөө би амьдрах болсон.

T***** минь дээ намайгаа уучилаарай чамайгаа би санаал байх юм. /санаа алдав/
2012 /07/16

хэрхэн амьдрах тухай хичээл заах гээгүй
амьдралын тестыг алдаагүй бөглөх гарын авлага ч байхгүй
                       зүгээр л зүг чиггүй орж ирсэн үгээ биччилээ.
                                                                                                              Хилэнгал       Гүнбишрэлт

Saturday, July 14, 2012

намайг мэдэх үү?

Миний характер
Мэргэжлийн хэллэгээр
Миленхолик
Мэдэхгүй улсуудад
     гаж мэдрэл
    зожиг өвчтэй
    ухаантай гэмээр
        тэнэгүүдтэй харьцдаггүй
        тэд ч намайг мэдэхгүй  
  
  
  ... Яасан их зан бэ гэж үү?
      Ярзайсан энэ олныг чинь
      Ялгаж дугаарлахгүй бол
      Яаж учрыг нь олох юм бэ
                                 энэ амьдралын
      Яахав дээ тэнэг мөртлөө
      Ялдам сайхан бүсгүйчүүд рүү
      Ярвайж хараад байх утгагүй д дээ
                                 заримдаа
      Ярьсныг нь ойлгосон юм шиг л
      Явдалтайг нь мэдсээр байж
      Яалт ч үгүй татагдаад байдаг
      Ягаан уруул нь бодогдоод байдаг

      яг яривал би гэдэг чинь 
      яс нь цагаан ч мөр нь хар
      явдал нь хазгай хүн үү дээ

тэгж бодохоор л тийм сайхан хүн биш дэг ээ би....
                  
                                                                                      2011 он 11 сар

x-x-x

зэвүүн новш
зэрлэг ургамал
хог шаар
хорт хий 
алиргий хөдөлгөж 
хоолой боох чамд
ахиад би дурлахгүй
тонил цаашаа нүднээс далд
тоогдохсон гэж хичнээн гүйлээ
тохуурхаж инээжийг чинь
          тэвчихгүй нь хүсэхгүй
           харахгүй           очихгүй
үзэн ядах сэтгэл
    үхвэл таарах
        хүйтэн сэтгэлт 
               чимээгүй алуурчин


                                                     2010 он 4 сар
манай нэг найз энийг уншаад шууд тамхины тухай бичсэн юм уу гэж билээ." хаха ха юу гэж дэ тоогийгийн тухай л... " гэсэн чинь "чи нээрээ тийм ...." гээл ная олон сургааль айлдаж билээ.

Friday, July 13, 2012

I Just Died in Your Arms


I Just Died in Your Arms

Oh i, I just died in your arms tonight
It must have been something you said
I just died in your arms tonight

I keep looking for something
I can’t get broken hearts lie all around me
And I don’t see an easy way to get out of this
Her diary it sits on the bedside table
The curtains are closed
The cats in the cradle who would’ve thought
That a boy like me could come to this

Oh i, I just died in your arms tonight
It must’ve been something you said
I just died in your arms tonight
Oh i, I just died in your arms tonight

It must’ve been some kind of kiss I should’ve walked away
Is there any just cause for feeling like this? 
On the surface I’m a name on a list I try to be discreet
But then blow it again
I’ve lost and found
It’s my final mistake she’s loving by proxy
No give and all take ’cos I’ve been thrilled to fantasy one too many times.

Oh i, I just died in your arms...
It was a long hot night she made it easy
She made it feel right
But now it’s over the moment has gone
I followed my hands not my head
I know I was wrong
Oh i, I just died in your arms...

Roxette goy shuu

Monday, July 9, 2012

-x-X-x-

бяцхан гэрэл бөхөж унтарсаан...
Дурлал намайг дахин төрүүлж бие сэтгэлийг минь эрийн цээнд,
                                      эрүүлжүүлэхийн хашаанд хүргэж өгсөн
би гэдэг чинь гэрэлдэгийм бна.
зүрхэнээсээ. /гэрэлт цох шиг/
                                   ... ассан дүрэлзсэн.
луу шиг галаар хүрхэрээгүй
ганцаархнаа тэрүүхэндээ
гэрэлт цох шиг /хорхой шавьж шиг (гэм хоргүй ч этгээд эвгүй харагдаад) гутлынх нь өсгийд нялуулсийм байлгүй. "тэр цох үхсэн". /
              зүрхний гал нүдэнд асч
              зугуухан тэгээд нулимсаар унтраалгуулсан юм.

Tuesday, July 3, 2012

-- -o-x-X-x-o- --


Он цаг эрэмб дараагаа алдаж
Одоо бодоход
Чиний тухай чимээ сураг ч алдарчээ
Өдөр шөнө өвөл зунууд
Ээлждэн солигдож
                                Өршөөлгүйгээр
Залуу насыг минь булаан авч байна
Гуйя бурхан минь,
                Гацааж зогсоох арга байна уу?
Аварга энэ машиныг
Албан хүчээр ч болтугай
Аргадаж гуйгаад ч гэсэн зогсоочих юмсан
                Зуны халуунд сүүдэрт түрхэн зогсооч
                Залуу насыг минь жаахан ч болтугай хайрлаач
                Өвлийн хүйтэнд өвөрт минь орж дулаацаач
                Өндөрт хөөрсөн сарыг өнжүүлж тэнд нь хонуулаач.


                                     - -x-X-x- -