Он цаг эрэмб дараагаа алдаж
Одоо бодоход
Чиний тухай чимээ сураг ч алдарчээ
Өдөр шөнө өвөл зунууд
Ээлждэн солигдож
Өршөөлгүйгээр
Залуу насыг минь булаан авч байна
Гуйя бурхан минь,
Гацааж
зогсоох арга байна уу?
Аварга энэ машиныг
Албан хүчээр ч болтугай
Аргадаж гуйгаад ч гэсэн зогсоочих юмсан
Зуны
халуунд сүүдэрт түрхэн зогсооч
Залуу
насыг минь жаахан ч болтугай хайрлаач
Өвлийн
хүйтэнд өвөрт минь орж дулаацаач
Өндөрт
хөөрсөн сарыг өнжүүлж тэнд нь хонуулаач.
- -x-X-x- -
- -x-X-x- -
No comments:
Post a Comment