Friday, July 27, 2012

бодлын сериал 20хх

Би ганцаарддаггүй мөртлөө их ганцаардмал болчихож, одоо яанаа?
Би тийм ч олон найзгүй, гэхдээ уулзаж хоол идэж, буу халах хэдэн найз бий. Олон танилгүй ч ажил төрлийн хүрээний хүмүүс бий. Гэхдээ ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлэх дуртай. Нэг мэдсэн чинь ганцаараа бүгдийг хийдэг, тэгсэн хэрнээ ганцаардсан мэдрэмж төрдөггүй болж. Жишээ нь дэлгүүр хэсэх, гадуур алхах, ажил хөөцөлдөх гэх мэтээс авахуулаад л. Тэгээд ер нь хүмүүстэй нийлж наргиж цэнгэж, аялж зугаалж явдаггүй. Хүмүүсийг хараад байхад их өөр байдаг ч юм шиг. Эсвэл буруу бодоод байна уу? Та нарын амьдрал ямар байдаг вэ? 

         “Ганцаардлыг тэвчиж чаддаггүйгээс л бидний бүх гай зовлон үүддэг Эндээс л хөзөр гоёмсог чамин эд зүйл архи дарс хөнгөмсөг зан хүүхэн шуухан бүдүүлэг авир хорон үг атаа жөтөө сэтгэл зүрхээ хараан зүхэх бурхныг мартах зэрэг бүхий л хилэнц нүгэл гарч байгаа юм” гэж бичсэн хүний үгтэй санал нийлж байна. хоёулаа цуг ганцаардах уу тэгвэл энэ нэгэн төрлийн хосолмол ганцаардал болно. ккк
       Би бас их ганцаардангуй, гэхдээ ганцаардмал бол биш. ганцаараа бол амар ч юм шиг. /санаа нийлэх хүн олдохгүй болохоор/ хэрэв олбол бас гоё бх л бх. 
       Ганцаардал 2 янз байдаг.

                                                             1. / 1-р төрлийнх нь/  Өөрөө ганцаараа бхыг илүүд үздэг ч (ихэнхдээ ганцаараа бдаг) бусадтай бхад эвээ олоол бдаг. (эелдэг , нөхөрсөг ганцаардагч) Ганцаараа бхдаа илүү бүтээлч, илүү амьдрал утгатай, сонирхолтой, таатай бдаг. /би иймхэрхүү хүн л дэ/ Энэ төрлийн ганцаардал бол эзндээ харин ч ээлтэй бдаг. үүнд сүрхий муу юм бхгүй, яваандаа зүгээр л хүний зан чанар болон төлөвшчихдөг. Ийм хүмүүс таг ганцаардал амитан бол биш шүү. гэр бүлсэг /гэр амьтай/ хүнийг хайрлах мэдрэмж өндөртэй. бусадаас илүү цөөн нөхөд, хайрын түүхтэй бдаг ч тэр хайрандаа үнэнч, хүний жинхэнэ анд бдаг. Ихэнхдээ хамгийн сайхан хайрын эзэд бдаг. заза олон юмгүй товчхондоо 1-р төрлийн ганцаардагчид миний бодлоор ЗӨВ. /энэ бол асуудал биш ердөө л чи миленхолик темпераменттай /би ийм темп.тэй/, эсвэл өвөө аав ч юм уу хэн нэгнийхээ араншинг дууриасан бж болийш д/
                                                           
                        1р төрлийн ганцаардал бид түүн дээр өөрөө яваад оччихдог тийм /тайвширал/ юм. харин 2- төрлийнх нь дургүй байхад салж өгдөггүй аймшиг.

                                                               2, 2-р төрлийн ганцаардал бол бидний хүсэх зүйл биш. хэн нэгэн хүний орон зай үгүй болох, хаягдахад төрдөг мэдрэмж.
 ер нь энэ ганцаардал жирэмслэлттэй төстэй юм шиг. хүсэн хүлээсэн жирэмслэлт хүнд аз жаргал авчирдаг /жаахан хөөрхөн бабу/. хүсээгүй жирэмслэлт бол мэдээж ямар олиг бхав. аборт гээл... хүсээгүй нь 2-р төрлийн ганцаардал. 
             Үүнийг ялгаж салгахгүйгээр шууд ганцаардалыг муу зүйл гээд хамт олноо хүндэлсэнгүй гээд дайраад бх нь утгагүй. Би лав 10 жилдээ багш нарын хурлаар хамт олноосоо тасарсан, тоодоггүй нтр гэж загнуулж түмэн амитаны урьд чичлүүлж бхдаа багшийнхаа өмссөн дээлний хээг шохоорхон харж толгойдоо тэр хээг зурж байхад, шал тэнэг юм гэж бодоод ичсэндээ доошоо хартал шалны хулдаасны хээ бас их гоё санагдаж билээ. Дараа нь энэ бол миний дутагдал биш зүгээр л зан чанар минь юм бна гэж өөртөө эвлэрсэн ч зарим хүмүүс үүнтэй эвлэрээгүй хэвээр л бсан. Яваандаа тэд амьдралаас минь алга болж. Бас ховорхон ч гэсэн илүү сайхан хүмүүстэй учирсан.
             хүмүүс надад таалагдахгүй бол би зүгээр л тэдний байхгүй бна гээл төсөөлчдөг. зууралдаж зөрчилдөж хэрэлдээд бх ясны дургүй. Заримдаа ангидаа очихоор хов хоосон ширээ сандал, хоосон анги угтдаг /үнэндээ бөөн бужигнаан/. манай анги 36 хүүхэдтэй ч надад бол 10 эсвэл заримдаа 3 , 2 хон хүүхэдтэй юм шиг л надад төсөөлөгддөг бсан.
           10 жилээсээ хойш миний хамгийн түрүүнд мартсан зүйл бол тэдний нэрс. цоомоо, билэгээ, түмээ тэгээд хэн хэн ч билээ....
             Хүмүүсийг би тархинаасаа арчин хаясан ч хүмүүс намайг санаад бгаа нь надад төвөгтэй санагддаг. Хаа хамаагүй газар явж бхад чинь хүрж ирээл сайн уу? юу бна гээл ная олон юм бурчихдаг. Далан долоон булчирхайгаа тоочоод байхыг нь сонсоод бх нь хэцүү, тэр нь даамжираад хов жив болохоос нь өмнө салж амардаг.

            Хүмүүсийг би хог /хэрэггүй/ гээгүй, өөрийгөө бас хиргүй ариухан ч гээгүй. бодит бдлаа биччиллээ хувиа хичээгч, парзит хувалз гээд энэ төрлийн сонсоогүй муу үг надад бхгүй бх. ихэнхийг нь мартчихаж. миний нүдэнд "хоосон дүрс" гэж харагдсан хүмүүс маргаангүй хэн нэгний, хэсэг бүлэг хүмүүсийн хувьд ч юм уу хамгийн хайртай хүн нь. Тэд цөм ээжийн хөөрхөн хүү, аавын хайрт охидууд, одоо зарим нь аав, ээж, хайрт хань, нөхөрүүд болцгоосон. товчхондоо би ихэнх хүмүүст сайн сайхан ч юм хүсдэггүй, тэгээд хэнд ч муу юм сандаггүй. зүгээр л "хамаагүй" амьдардаг юм шиг. Чиний төлөө гэж худлаа дэмийрэн цагаа үрж чадахгүй найзууд л биш бол. тэртээ тэргүй би 2-н хооронд хажууд нь намирч яваад хэнд ямар хэрэгтэй гэж бүх юм үйлийн үрээрээ л болно шүү дээ. Гэхдээ хэн нэгнээ яалт ч үгүй хэцүү зовсон үед нь  зөнгөөрөө өөрөө болно биз, заяа нь мэдэг гээд хаячихаж чадаагүй хоёр гурван тохиолдолоос харахад хүн чанартаа зулгаагдан амьдарч бгаагаа мэдсэн юм даг. Бас өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гэж бгаа жаахаан гөлгийг гэртээ 2 сар тэжээсэн зэрэг нь хүний мөс нь хайлчаагүй бгаагийн  баталгаа биз.


                ганцаардал, ганцаардмал гэх үгүүд нь их өрөвдөлтэй сонсогдоод байх шиг санагддаг юм. Тэглээ гээд энэ үгийн цаана агуулж байгаа утга нь тийм ч өрөвдөлтэй биш байж болно.
харин ч бадрангуй дайчин цогтой тэмцэгч, уран бүтээлч ... гэх зэрэг үгүүдийн давхар утга нь юм шиг.
 
/ дараа нь энэ сэдвээс хадуураад өөр юм залгаад биччихсэнийгээ дараа бодлын сериал 2015 гэж гаргана аа/
             

No comments:

Post a Comment