-х-Х-х-
маргаашыг ч
маргаашын маргааш
тэрний маргаашуудыг ч
мартахсан
мартах болно
мартсан байна.
санагдаад өнгөрсөн ч
санааширч дэмийрэхгүй
тийм дээ
бодохыг ч хүсэхгүй
өөр бүсгүй, өөр дурлал
өөр мөрөөдөлд
өчигдөрөө ч мартан
өргөн орон дээр
өөр хүний гэрт
өглөөний цай уух болно.
жавартай өдөр ч жаргалтай имээмсэглэж
зураг урлал, зуун граммтайгаа
гучхан жил амьдраад үхэхэд
гутрахгүй гуйхгүй тонилоод л өгнө
тоостын хорвоогоос
тийм болохоор
тоолдог хэдэн төгрөгний төлөө
тодорч овойх нэрийн хойноос гүйгээд бхгүй
тийм болохоор
ял юм шиг ядуусын амьдралаас
тушаал юм шиг томчуудын амьдрал руу зүтгэхгүй
зүглэх ч үгүй.
зүлэг өвс шиг дарууухан
зэрлэг ургамал шиг зулгаалгуулчихалгүй
зүв зүгээр
амьдрахсан
зуурхан амьдарлаа ч
зуу байтугай жил үлдчих юм хийхсэн
амьдрахыг урлаг гэж
шинжлэх ухаан,
шашин ном
шунал хүсэл дэмий зүйлээс нь
арчиж хаяхсан
уншиж, согтож, уярч, бичээл
зурж, будаж, нялж, сараачаал
жаргаж наргин
зүдэрч зовлонгоо
жаргалын дарстай
ууж идэхсэн.
ханатлаа жаргах юмсан
үхэтлээ зурах юмсан.
2011 оны өвөл /бор дэвтэрээсээ/
***
No comments:
Post a Comment