миний хувийн орон зай...хана хэрэм хаалга цонхгүй ч хаа хол зэлүүд дайжмал нутаг.
Thursday, November 7, 2013
Өнөөдөр чинь харин хэнгэнэтэл сайхан уйлчихмаар ч юм уу? Хэзээ авсан битүү шарх өнөөдөр задрах гэж байгаам бол. Амьдрал сайхан байна аа бүх юм зүгээр. Амьдрал сайхан байна. Аяар аяархан салхи сэвэлзэж, цаг агаарын мэдээгээр дөрөвөөс 9н метр секунд шөнөдөө сэрүүхэн өдөртөө дулаахан. Сэмхэн байтал сэжүүр ч үгүй сэмжин үүлс тэнгэрт хуралдажээ. Нэг тийм юм болох гэж нэмэгдсээр байгаа тэр үүлсийг сарниаж нэг шиврээч нулимс минь. Хэтэрхий их хуурайшаад байна сэтгэл минь хайр сэтгэлтэй учирвал шатчихаж мэднэ хураа хайрла хурмаст минь —
listening to http://soundcloud.com/rapuka/ zuud
Subscribe to:
Posts (Atom)