Үнэнийг л хэлдэг.
Гэхдээ хэзээ ч жинхэнэ үнэнийг хэлдэггүй. хав дарж нуудаг.
Гүн худаг мэт дотоод ертөнцөд минь "үхэл үнэртээстэй."*
Хүн итгэж болох үнэнийг л хэлж, жинхэнэ "далд зүйлээ"** бусадаас үргэлж нуудаг учираас би хамгийн сайн "худалч"***
*-үхэлийн үнэр үндэс ногоонд шимэгдэн анхилуун цэцэгс болж ургадаг. үнэн гэдэг аймшигтай, үхэл гэдэг гайхамшигтай. чи үхнэ, би үхнэ. энэ бүхэн шаал утгагүй, өчүүхэн санааныхаа төлөө үүрээд барахгүй нүгэлийг үйлдсээр...
**далд зүйл- далдын далд дахь давхар цоожтой өрөөнд минь дөхөж очих хүн дэлхий дээр чухам хэд бгаа юм бол? дэмий сэлгүүцэх ихэнх хүн дээгүүр доогуур гүйлдээстэй. дунд нь тэгээд зүрх гэж нэг юм бгааш дээ. оюун бодлын минь оньс олон хаалга цоожноос онгойлгож яг түүнийг хэн татах вэ? ... хэн ч биш гэж үү? тэрбиш , энэбиш, басбиш тэгээд яг аль зурхайч нь мэдэх вэ? ирээдүй болоод ирээгүй учирлыг мэдэх ид шидтэн хаа байна. ингэж дэмийрч байхаар шилэн лангуун дахь хямдхан хүмүүсээс шилж гололгүй нэгий нь олоод санжмеетр санжмеетрээр сэтгэлд нь ойртон шөнийн оддыг хамт тоолон ширэлдсэн үсийг нь ширхэг ширхэгээр тайлахдаа хэний ч тайлаагүй ширэлдээг олон шижир алтан түлхүүрээр шинэ ертөнцийг нээхэд шоронд хорьсон "далд зүйлээ" шонхор мэт эрх чөлөөтэй нисэхийг нь үзэх юм уу? хоёр бие нэгэн ертөнцөд холилдон уусна.
гэвч чи намайг хайхгүйм бол би чамайг хайхгүй. би чамайг хайж өөрийгөө олох гэж хатаж мацаж гарах уулчин бна уудмын холын аянчин бна. хүмүүсийг дундаас намайг битгий хайгаарай тэнд чинь би байхгүй. дотогшоо би өөрийгөө далд ортол нь унагаачихлаа. түүний дотроос түүний дотор луу нь хармаар байгаа нь тэгээд юутай холбоотой юм бол ямар нэгэн далд зүйл үү?
***худалч-дандаа л худлаа ярьдаг.чиний сонсохыг хүссэнийг, итгэж болох ухаалаг үгсийг ... энэ тэндээс уншиж дуулсанаа хавчуулаад. сайн туршлагатай худалч болхоороо хүний худлаа яриад байгааг амархаан мэдчихдэг. тэглээ ч мундаг худалч болохоороо ярьсанд нь худлаагаасаа итгэж нөгөө худалчаа давж гарна. үнэнээ хэлж байгаа хүн бол үнэхээр өөр байдаг. өр зүрхэнээсээ тэдэнд хайр зарламаар. тэгээд л хүүхдүүдэд нээх хайр татаад, хатуу юмыг хааяа хайж сурагламаар болдог биз.
No comments:
Post a Comment