Saturday, November 7, 2015

--хх---хХх---хх--


--хх---хх---хх--

2дмол 3дмал олондмол олон санаанууд эрчилэгдэн эрчилэгдэн мушгирч мушгирч нэгэн бөхөө олс болон дүүжлүүрийн модноо зангидагдан салхинаа найгах нь миний амьдралын утга болно. Зол баяр зовлон зүдгүүр аль нь ч гэсэн амийг минь авах тэрхүү олсыг улам чангална. Баяр жаргал бурам урам болон хүч нэмж, хэцүү зүйлс хүнд асуудлууд хор шар хатгаж хурцалж зэвсэглэж дайчилна. сайн ч бай муу ч бай улам чангарах олсны үзүүрт чанад хязгааргүйд тэмүүлэх амьдын хүслэн хүлэгдэн хүсэх ба хясахын хооронд хоригдол мэт тарчилж ядаад тэргүүнээ гудайлган хүзүүгээ чамд тэврүүлье. хүсэлдээ би ингэж бүрэн автах гэж хэзээнээс нааш хүсэж байсан юм.

No comments:

Post a Comment