миний хувийн орон зай...хана хэрэм хаалга цонхгүй ч хаа хол зэлүүд дайжмал нутаг.
Sunday, December 23, 2012
bodliin serial 2017
зүс нүүр танилцаад зөндөөн жил болсон ч миний хувьд хэн ч биш хэрэггүй хүмүүс бх юм аа. уучлаарай таныг хэрэггүй гээд хэлчилээ хэрэгтэй л дээ та өөр хэн нэгэнд, үгүй э нэгэнд мэгэнд гэж мэгээд таныг арай доош нь хийчлээ 2 3 4 5 ... гээд хичнээн олон хүнд та хэрэг болж болохыг би таашгүй.
/таныг гэдэгт тэр нэг ганц нэг хүнд хэлийжаан шүү. тэр болбоос бичиг үсэг тайлагдсан ч бичсний минь ойлгох чадалгүй бор тархи нь баарны гэрэлд коолор ортлоо шаруулчихсан ганнам истийльтэй ганган амитан бгаа/
Таны хувьд би хэн нэгэн бж магадгүй ч миний хувд та хэн ч биш. Уучилраарай, гээд хэлчий энэ үг бол зүгээр л хүн чанарын балгаснаас бүтэн үлдсэн тоосго. Үнэндээ чиний уучилах уурлах чинь хамаа*** ш дээ. Таны хэн нэгэн болж хэлбэрт баригдаж байж чадахгүй нь.
Мөхөс би бээр таны хувьд ХЭН бх нь миний мэдлээс хальсан хэрэг, /шүтэнэ үү шүлсээрээ нулмина уу таны дур гагцхүү үсчүүлсэн шүлс чинь хацар норгоод бхгүй бол би тоохгүй. Би бодь хүн/ миний хувьд та ХЭН бэ гэдэг нь л миний фриендс менежментийн асуудал. Энэ менежментийг хийхдээ мань хүн чинь цөөн тооны оновчтой эерэг сонголтыг эрхэмлэх ба ямарваа сөрөг утга /дайсан хийгээд дайсагнагч этгээд/ -аас зайлс хийх бөгөөд зайлшгүй тохиолдолд заамдалцаад авахаас буцахгүй системийн гажигтай. Энэ системийн гажигыг уур гэх бөгөөд үүнийг номкруулахын тулд хэлкээстэй модон шааригнуудыг гартаа хийн эргүүлж өгдөг болно.
Мөнхүү цөөн тооны оновчтой сонголтын процесс нь харьцангуй урт хугацаанд хийгдэх ба харьцангуй тогтмол байдаг. Энэхүү сонголтын хийхдээ эдийн засаг, эрх мэдэл, эртний явдал, эв санаа, эерэг хандлага хэмээх гол гол хүчин зүйлс дээр үндэслэн хийгдэх бөгөөд эхний 2 хүчин зүйлс нь дараагийн хүчин зүйлсүүдтэйгээ урвуу хамааралтай болох нь ажиглалтын явцад болон математик аргаар батлагдсаан. Өөрөөр хэлбэл зузаан түрүйвч, захирангуй дуутай хүмүүстэй эв түншин муутайн дээр инээж харьцана гэдэг үнэхээр хэцүү ийм бхад эерэг хандлага гэж яриад ч яахав.
Мөн бусад судлаачдын олонтаа ашигладаг царай харалтын k, гавал толгойн h коеффициентүүдыг миний судалгаанд хэрэггүй тул авч хаясанаараа миний судалгаа нь онцлог юм аа.
ene bichsenee bi uuruu felton gj todorhoilood bgaa shuu. shog.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment