утсаа угаасаа хаяаад хэдэн сар болсон. нулимсгүй уйлах сэтгэлийнхээ нугалаа бүрийг намайг татах тамхины утаа болон замхартал, зангирсан бодол зусэгдсэн зүрхээ тайтгартал. сэтгэлийн байгальд сэлэм жад шиг тогтсон сарьдаг шовх уулсыг сая сая жилийн уртад алсран тэнийсэн саруул тал шиг болтол.
тэр саруул талд тэгээд зүгээр л хэвтээд зүйрмэглээд сэрэхэд одод түгсэн байхыг, тэр оддыг шөнөжин ширтээд ширхэг бүрт нь сэтгэлээ шивнэмээр.
тэгээл болоо төсөөллийн өрөөндөө түгжигдээд таазы нь нэвт ширтээд намайг дуудах одод тэнд байгаа гэдэгт итгэнэ. цонхны цаадхи цочирдом амьдралаас түр хол тэнгэр өөд таазаа ширтэе.
No comments:
Post a Comment