Saturday, August 11, 2012

бооол мэт сонголт үгүй

хүнд рокийн хөгжим хэмнэлээр хөгийн муу гараа нүднэ балбана.
хуурамчийн энэ ертөнцөд ... үхэхгүй юм шиг

үхэхгүй юм шиг бодол намайг зовоооно.
үүрд энэ ертөнцөд хадагдах
хагацаж чадахгүй нисч чадахгүй
хэзээний ч юм бэ хийсэн нүгэлийнхээ төлөөсийг төлсөөр өт хорхой мэт үнэ цэнэгүй амьдралаар өчнөөн урт замнах вэ? 
              ... ахиал... 
                                                      ирчлээ ...
явах. Яваад тэнд хүрэх нь ... буцаал энд хүрээд ирнэ.
үл үзэгдэх хүчирхэг гар өөрөөс минь ял ч асуулгүйгээр энд шидчихнэ.
ахиал хэдэн жил. Амар зүгээр байя гээд өөрийгөө дүүжлчихвэл нэмээд аягүй бол хэдэн мянган жилийн ял авна.  Юу ч хийгээд нэмэргүй. Хүлцэнгүй наминчлан боол мэт амьдрахаас сонголт үгүй. Үүрдийн боол би үүнтэй тэмцэлдэж үхэх гэж маргааш сэрэхээсээ өмнө нэг хаан болох гэж зүтгээд ч ямар ч утгагүй. Хуурамч зэрэглээ. Хутга мэс шиг ирлэгдсэн олон боолууд хаан болж тоглох гэж хувь заяаны хэрцгий тэмцэл өдүүлэх зуур хар амиа хичээн харанхуй нүх рүү хэрчигдсэн зүрхээ дааж ядан би мөлхөнө.


хуурамчийн энэ хорвоо хундага дарс нь хүртэл хуурамч 
худлаа гэвэл маргааш нь шартаж үхэх гэдэг
хамаг бүхэн мансууран цэнгэлдэх 
хорын архинд живсэн толгой минь ганцхан миний солиорлоор дүүрж 
хамтдаа уусан архины найз живсэн солиорлын минь жингүйдсэн ертөнцийг нураан надад агсам тавина.

хагацал үгүй болсон цагт үхэл гэж үгүй болно.Үхэл гээчийг үгүйсгэж чадсан цагтаа хуурамчийн энэ хорвоог дийлсэн юм шиг бардам төгсгөж чадна. Төд удалгүй шинэ эхлэл жинхэнэ төгсгөл рүү ойртох гэж жирэмсэн эмийн салтаанаас унана. тэр би биш ч миний үргэлжлэл,
тэр би биш хүн намайг ч би биш гэвэл би гомдохгүй ээ. Би өөрөө бас ингэж явсан юм. Эцэстээ би өөрөө ойлгож "би гэж хэн ч биш юм бна" ердөө л чихрийг боосон чихрийн цаас. Элдэв эрээн мяраанд эргүүтэтлээ толгой нь эргэсэн эвдэрсэн бодлын цуглуулгийн "би" гэж нэрлэдгийг ойлголоо. Хэрвээ жинхэнэ би-гээ хайхын бол тэр нь тэнгэрт татсан солонгоны тэгнэж тогтсон тэр үзүүрт л байгаа байх.

No comments:

Post a Comment