Sunday, November 11, 2012

бодол /сериал 2016/



учиргүй царайлаг гээд байгаа хүүхнүүд аягуу эвгүү харахдах юм аа. миний нүдэнд, ялангуяа солонгос эсвэл барби стилтэй нь том нүд уруул ам нь ч гэж нэг л онцгүй сэтгэгдэл төрмөөр харь гаригийн ч юм шиг хүн биш гэмээр. гэхдээ хүнээс дээр бурхан лугаа гэдэг шиг биш харин ч хүнээс дор тийм нэгэн амид биет мэт. далайн ёроолын ч юм уу, эсүүл харь гаригийн... ямар ч байсан муухай. ихэнх хүмүүс тэднийг биширч, хүүүхнүүд нь атаархдаг бололтой. өндөр өсгий ултай содон гуталуудад бүр унаж үхдэг биш бгаа юм.
надад бол их хөгийн тэнэг материаллаг юманд хэт шүтсэн /эдийн шуналтай/ өчүүхэн хүүхэлдэйнүүд санагдах юм.
хоёрхон хөлөнд хичнээн гутал чихэх гэсэн юм бүү мэд, би фейшн ойлгодоггүй бх өө. би бол 3 аас илүү хос гутал өмсч үзээгүй тэгээд заримыг нь олон жил чирлээ дээ.


гутал сайт гуравын урд гэж эд өөрсдийнхөө зиндааг /зиндаа гэдэг н үнэндээ их инээдтэй/ тодорхойлчино оо. бид чинь ямар нэг сайн муу гээд тогтоочихсон амьдралын стандарт загвар луу бүрдээрээ нэгийн цуваанд жагсаж байгаа биш. хүн бүрийн хувьд тэр сайхан амьдрал хэмээх загвар өөр өөр, гэтэл мөрөөдөл болсон тэр загвар нь ихэнхдээ хэдхэн төрлийн ойролцоо хиймэл загвар байх юм. хамгийн эмгэнэлтэй нь тэр загваруудыг хиймлээр бүтээж сурталчилан хүмүүсийг тийшээ утгагүй зүтгүүлж мөнгө олдог хүмүүс байх юм. энэ нь мэргэжил шинжлэх ухаан болтлоо хөгжсөнийг маркетинг гэнэ. 

 өрөвдөлтэй шүү утгагүй амьдралынхаа утга учирыг брэндүүдээр дүүрсэн рекламны сэтгүүл дээрээс олох. энэ өрөвдөлтэй байдлаа мэдэхгүй тэр брэнд тавлаг байдалдаа хүрч байж бяцхан санаа нь амрана. гэвч удалгүй ахиал өөрийг хүсэж эхлэнэ. гэхдээ яг юу хүсээд байгаагаа мэдэхгүй мэргэжилтэнүүд түүнийг нь бүтээж өгнө. энэ үйл ажиллагаанд гэрэл зурагчин одууд, улс төрч, урлагийнхан, бизнесменүүд гээд олон хүмүүс оролцоно эднийг зохицуулахад нөгөө маркетинг нь хэрэг болно. бүгд бяцхан бяцхан хорхой мэт шимэгчилнэ. бөөнөөрөө тэнэглэлийн зүг хошуурна. энэ хошуурлын тэргүүн магнайд байгчид нь "мода"-ны "мода"-ны хүүхнүүд баячууд, ядуучууд.
гутал сайт гуравын урд гэж монголчууд эрт дээр үеэсээ ямар сайн "мода" -ны мэдрэмжтэй байсан хэрэг вэ? энэ сайхан мэдрэмж үнэндээ хүмүүсийг 3-ын урд биш 3-ийн хойно аваачих юм даа.

No comments:

Post a Comment