Sunday, November 18, 2012



би оюунлаг байхыг хүсдэг.

би од ширтээд хэвтэж байхдаа орчлонгийн уудмыг бахдан орон зайд нүд минь тэнэхдээ оюун  санаа огторгуйд дүүлэн 

өчүүхэн ертөнцийнхөө гуниг баярт автаж хамраасаа цаашхийг харахгүй харалган байхыг хүсэхгүй 

ширэлдсэн бодлынхоо зангилааг ширхэг бүрчилэн тэмтрэхдээ би нүдээ аньдаг

учир явдлын учирыг нь олох гэхээсээ илүү уураг тархиныхаа учирыг олчихдог бол унаж тусалгүй энэ амьдрал хөлөө олчноо би. хазгар доглон ч гэлээ хазгай гишгэхгүй юм сан энэ амьдралдаа. хүслээр ямар болох биш хэрэв халтирч унаваас хүний гар харалгүй хэцүү байлаа ч өөрөө л босно.

би оюунлаг байхыг хүсдэг. 
бяцхан зүйл хав дарж худаг дотор амьдармааргүй байна. 
хүмүүстэй уулзаж хүүрнэлдэж хүсэл сэтгэлий нь сонсмоор байна.
хорвоотой танилцаж дэвэн дэлхийгээр аялмаар байна.
бас хэнтэй ч уулзалгүй
хадан агуй гэж харанхуй өрөөгөө төсөөлөн хэдэн жил тэндээ байх
баавгай шиг ичээндээ
ичээний хүн
би оюунлаг байхыг хүсэж байна. оюун бодол минь.



No comments:

Post a Comment