Tuesday, May 26, 2015

x/xxxxxx//x/x/x/

Өөрийн гэсэн юмтай байх зөвхөн өөрийн гэсэн өөр хэнийх ч биш. Энэ бол хувиа хичээсэн өөдгүй санаа биш. Бусдын юмыг авахгүй хуулахгүй хулгайлахгүй дуурайхгүй /магадгүй оригоороо үлдэх/ гэсэн бусдыг хамгийн гол нь өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх, хувь тавилангаа гартаа атгах гэсэн санаа. Сүрэгээ орхисон зэрлэг хангал эрэмгий нэгэн бодгал мэт. Талын ганц чоно, тасамнаасаа алдуурсан бүргэд мэт.
Өөрийн гэсэн юмтай байх. тэр юм нь юу юм бол? Материаллаг юмс лав биш, математик бодох хэрэггүй. Тоологдох юмсыг энэ дэлхийд нь үлдээ. Энд зочин юм байж Эзэн шиг нь аашлах хэрэггүй. Өөрийн гэсэн зорилго, өөрийн гэсэн хүсэл, өөрийн гэсэн сэтгэл, бодол, итгэл, ертөнц, зам, хувь тавилан ... юу л бна нэрлээд бай. Буруутгах аргагүй ч бүрэн дүүрэн хариулт бас биш. энэ бүхэн өөрт минь бгаа болохоор тэр юм нь өөрөө юм. өөрийн өөр минь жинхэнэ цор ганц хувь "би" минь өөрийн гэсэн халдашгүй дархан миний өмч юм. тийм болохоор өөр /ялгаатай/. төрсөн цагаасаа эхлэн бусдаас өөр гэдгээ хүссэн хүсээгүй дэндүү их мэдэрсэн болохоор энэ бол миний зол заяа заримдаа зовлон зүдгүүр минь.
өөрийн гэсэн өөртэйгөө байх. толинд нүцгэнээрээ харах. тэр чигээрээ гоо үзэсгэлэн.
*****
өөрийн биш өөр нэгний үгээр ярьдаг, өөрийн биш өөр нэгний стилээр хэлбэрддэг. өөрийн биш нэгний хөгжимийг сонсдог /гэхдээ сонсдог эсэх нь яг эргэлзээтэй/ фэйсдээ хүртэл өөрийн биш хэн нэгний зурагнуудтэй /магадгүй гадаадын нэг тамхичин загвар өмсөгчийн зураг/ хэн гэдэг нь илэрхий хэн ч биш улсууд хөөөөрхииий. хөөөөрөх вий тэнэгтэж

No comments:

Post a Comment