Tuesday, May 26, 2015

xxx---xxx----

нилээд хэдэн өдрийн турш ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлж яг өөрийхөөрөө байж их юм бодлоо. бодол. ааааааааннн энэ чинь ийм юм бна. оооооооонн тэхээр тэгий байз, ер нь тийм юм бна дөө. сайхандаа гээд л. хаврын тэнгэр шиг бас зивүүн зэврүүн гомдол, шороон шуурга шогийн хөгийн юмс. шалдан гуя хар шилэн торько хар шил хөгжилтэй сээтэгнэлт, хурдан хурдан алхаад л савхин дотроо халууцаад, үсээ шууж боогоод харандаагаа амандаа хийн нэг дууг залхатлаа өдөржин сонсоод л, нойрмог өдрүүд онгодтой шөнүүд, нэг дэхь хүн 2 дохь хүн 3 дахь гээд л сараачаад л, бутархай мөнгө түрүйвчинд овоорч, ханзархай гутал хоол нэхээд, хацар нүүр сайртаж, хотын гудамж шар шар гэрлүүд, сүүлчийн автууснаас хожимдож, нэг газраас хөөгдөж нөгөө газарт уригдаад тахигдаж шүтэгдэн тэгсэнийхээ дараа таг харанхуйд гэр өөдөө нэг хоёр нэг хоёр... тамхи шрхэглэж талхан дээрээ молко түрхээд л... яг ингэж янхан шиг яс юман дээрээ янжинлхам лугаа аруин гэгээн явсаар л ялгаа залгаагүй эвэртэн туурайтаны чулуун замаар жигүүртэн бөгтийчөөд дэгдэж л байг. цэмэнтэн зам дээр няц дайруулсан тагтаа, цагтаа тэнгэрт нисэж та нараас ч өндөрт хөөрч байсийм. сайхандаа сайхан сар гарвал бүүр сайхан салхи шуурвал нэг л зэврүүн хогийн новшын хотын амьдрал. хүний замьдрал. замхарах утаа хийсэх үнс хоромхон зуурын таашаал, амьдрал замьдрал лллллллл ... яг юу юм гэж бодол бодолоос ургаж бодол бодолоос салаалж буржгар үснийх нь салаалсан үзүүрт бор шаргал бодол зүүгдэнэ. тайрч хаяаад хараар буд тэгвэл би чамайг алуурчин леон шиг дагуулаад явий заза яршиг яршиг айлын хүүхдийг яах юм бэ яяааахииийн яааахиийн яахийм бэ.

No comments:

Post a Comment