миний хувийн орон зай...хана хэрэм хаалга цонхгүй ч хаа хол зэлүүд дайжмал нутаг.
Tuesday, May 26, 2015
bodliin tsugluulga 2015. may
ТӨГС ТӨГӨЛДӨР ч юм уу өөр ч байж болно ямар нэгэн мэдрэмжийг хүн үгээр нэрлэж түүнийгээ үгээр ойлгож ихэнхдээ арьсандаа ч биш зүрхэндээ ч биш тархиныхаа өчүүхэн бор үрчлээнд өнгөцхөн суулгачихдаг. Тэр бяцхан өөрөө мэдрээгүй бусадаас үгээр орж ирсэн хязгаарлагдмал сэтгэлгээгээрээ аливааг харж, харьцаж ирсэн битүү "түүхий буузан" хүмүүс төгс төгөлдөр ч юм уу ямар нэгэн ойлголтоо багахан ч болтугай ахиулахын тулд жигнүүр дээрх бууз шиг зэрэгцээд, сайхан өрж тавьсан юм шиг театрын сандалуудад олон дахин суух хэрэгтэй юм бна. Хоосон үгс, хуурамч өнгөнд хэтэрхий их хахсан өнөөгийн байдал хүний бодит мэдрэмж, сэтгэлийн өнгийг улам бүр сааралтуулж, хүний хувь хүний зөвхөн тэр хүнд л байх бусдаас өөр торгон мэдрэмж, сэтгэлийн давтагдашгүй өнгийг олоогүй мэдэрээчгүй бхад нь шууд угаах арчих гэж оролдох масс медиа, улс төр, пр, шашин соёлын урсгалууд, хувцас загвар, холливуд хүртэл ёооо энэ бүх хараал идсэн /уучлаарай/ юмсын дунд зөвхөн өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар хорвоог туулж, хөгжим сонсож /сонгож/, чаддын бол хөгжим нүдэж, үсэг мартаж нот зүүдэлж, үгүй гэхэд бийр бүжиглүүлж будаг холиод бүх ертөнцөөс тасран од. Тэгээд тэр мэдрэмж чинь хурцадаад зүрхийг чинь цоолоод гараад ирэх үед түүнд нэр өг. энэ бол "хайр" юм. Энэ бол "хагацал гуниг" юм гэж. нулимас зүрхнээс чинь дуслаж байж үгүй бол тэр чинь жигүүртэй юм шиг нисэж байж энэ 2 үгийг үгийн сандаа бүртгэж ав. Тэгээгүй өөрөө хүн мэдрээгүй бол хоосон л үгс шүү дээ. хоосон амьдрах шиг хогийн юм хаа бна аа. таваг хоосон байж болно. тархи хоосон байж болохгүй. Хүний мэдрэмжийг сэрээхэд урлаг цорын ганц амтат жор биш ч гэлээ амтлахгүй байхын аргагүй амтат дарс юм. Сэр сэр шатар тогло математик бод , болохгүй бол бөө бол . Эцсийн эцэст хүний амьдралын эрэлхийлэл хязгааргүй тэмүүлэл л хүнийг сэрээдэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment