Friday, June 29, 2012

7 сарын 1 давтагдахгүй...


            .....дахиал 7 сарын нэгэн болно. харин тэр жилийн, тэр өдрийнх шиг юм болох болов уу. энэ аймшигт явдал битгий ахин тохиолдоосой гээд гээд залбирах уу? эсвэл эсрэг талынхан нь өшөөгөө авах гэж босох уу?

тэр үеэс сургамж авч зодуулсан хүүхэд шиг улам томоотой болж болохгүй. тэгэхэд би бацаан байлаа. одоо бол байрныхаа сагсны шийдэнд тохох хэмжээний болсон.
энэ явдлаас үр дүнг хайх ёстой байсан. энэ хайгуулаа хэзээ ч зогсоож болохгүй. улаанбаатарт ардчиллынхан ялсан нь 7,1-ны багахан ч гэсэн үр дүн бас нөлөө. хөдөөнийх нь 7,1-г зурагтаар л үзсэн юм чинь үхрийн баасных нь сургамж авах вэ? ой тойнд нь үнжээ чанвуу үхэр малтайгаа л холилдоо биз.
энэ явдлаас үр дүнг хайх ёстой байсан /буруутанг сэтгүүлчид, хуулийнхан хайгаал байсан, нийтээрээ харин үр дүнг хайх хэрэгтэй байсан./. миний фантаз санаагаар бол 7 сарын нэгэн гэдэг нэрт нам эвсэл улс төрийн бүлэглэл хамаарахгүй нийтийн хөдөлгөөнийг үүсгэх байсан юм. тухайн үед энэ явдлын дараагаар улс төрийн ямар эрх мэдэлтэнг сандлаас нь ховхолсийм. тэр үед сонгууль завааруулсан хүмүүсийн үргэлжлэл нь өнөөдөр ямар нүүрээрээ юугаа хуцаад байна аа.
        тэд /МАН/өнөөдөр 7  сарын 1 шиг оллуулаа цуглаад элдвээр дэмийрэх аваас муухайгийн **** болно. /муухайгаас муухай үг санаанд орж ирэхгүй байна. **** гэчихьяа/. тэр жилийн 7,1 муухай юм байсан ч ариун үйл хэрэг байлаа. энэ жилийн ардын намынханы цуглах гээд байгаа залуучууд яав ч сайхан харагдахгүй. муухай харагдлаа ч дэмийрэхэд хүрвэл ариун үйлдэл тэндээс яагаад ч гарахгүй. логик нь тийм юм чинь.   тэхээр муухайгийн **** болохгүйн тул тэр зүгийн залуучууд минь болгоомжтой байгаарай. ухаантай хүн уул нь нэрээ хичээдэг дээ.

             7,1 хэлбэрийнхээ хувьд давтагдаж болох ч, агуулгынхаа хувьд хэзээ ч тийм юм болохгүй.

1 comment:

  1. нийтийн хөдөлгөөн гэдэг нь америкийн Хиппи нар шиг ч юм уу...

    ReplyDelete